Ц.Нямдорж гишүүн урвагчдыг шахан гаргах гэнэ

c011eab4d1bfbd23big УИХ-ын гишүүн Ц.Нямдорж намаасаа урваж байгаа улс­төрч­дийг шахан гаргах, тэдэнд улс­төрийн орон зай өгөхгүй байх хэрэгтэй гэв. Тэрбээр  саяхан өгсөн  ярилцлагадаа энэ тухайгаа “МАН шиг нам байх­гүй  гээд байсан хү­мүүс өнөө­дөр АН-д орохыг урвалт биш гэх үү. Ийм хүмүүс ардын төрийг гадныханд худалдахыг үгүйс­гэх аргагүй. Чингисийн үед Жамух гэж урвагч байсан” хэмээн эзэн Чингисийн  анд Жамухыг хүр­тэл чангахан чимхээд  авчээ.

Харин түүний ингэж бодох болсон шалтгаан нь намаа шинэч­лэнэ хэмээн цээжээ дэлдэх болсон  залуусаас  үүдэлтэй  гэнэ. Тэрбээр энэ тухайгаа “Шинэчлэл ярьдаг бол­гон сайн байдаг юм биш. Ма­гадгүй хамгийн хорлонтой, хам­гийн хуу­чинсаг хүмүүс шинэчлэл ярьж байж мэднэ” хэмээсэн байна.

Түүнчлэн энэ хүмүүс МАН таван сонгуульд дараалан ялагдлаа л гэх юм. Тэгвэл 10 жил босоо байсны алдрыг нь хэн хүртэх юм гэж тун ч ширүүхэн ам асуусан байна лээ. Ингэхээр МАН-ын “төмөр нударга” УИХ-ын гишүүн Ц.Нямдорж на­мынхаа урвагчидтай нэгийгээ үзэл­цэхээр шийдсэн бололтой дог.

download (1)

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …