БНСУ-ын Үндэсний урлагийн их сургуулийг жүжигчний мэргэжлээр төгссөн Б.Янжиндулам БНСУ-ын уран сайхны кинонд тогложээ.
Б.Янжиндулам “Юн Сүн” гэдэг нэртэй кинонд гол дүрийн Юн Сүн охины хойд эхийн дүрийг бүтээсэн аж. Түүний тоглосон кино энэ сарын 8-ны өдөр БНСУ-ын кино театраар гарч эхлэх юм байна.
Авьяаслаг жүжигчин бүсгүй Б.Янжиндулам хоёр дугаар курст суралцаж байх хугацаандаа “Доз” энтертайнментын “Дүүлэн нис” киноны туслах дүрд, “Амьдралоги” уран сайхны кинонд тоглож байсан удаатай. Тэрээр “Юн Сүн” киноныхоо хэвлэлийн бага хуралд монгол дээлээ өмсөж ирсээр олны анхаарлыг татжээ.
Г.Нараа