А.Баярцэцэг “Америкийн эх дэлхийн мисс” тэмцээнийг шүүнэ

АНУ-ын нийслэл Вашингтон хотноо ирэх наймдугаар сарын 02-06-нд “Америкийн эх дэлхийн мисс” тэмцээн болно.
Тус тэмцээний шүүгчээр ажиллах урилгыг манай улсаас “Торго модель” агентлагийн загвар өмсөгч, мисс А.Баярцэцэг хүлээн авчээ. Тэрээр АНУ-ын нийслэл Вашингтон хотноо өнгөрсөн оны 12 дугаар сард болсон 66 дахь удаагийн “Miss world-2016” буюу “Дэлхийн мисс” тэмцээнд амжилттай оролцож, шилдэг 11 миссийн нэгээр тодорч, түүхэн амжилтын эзэн болсон юм.

Түүнийг 2016 онд “Дэлхийн мисс”, 2015 онд “Эх дэлхийн мисс”, 2014 онд “Мисс интернэшнл” тэмцээнд тус тус оролцсоныг нь тэмдэглэн онцолсон байна.

Санал болгох мэдээ

ГОВИЙН БАЙГАЛЬ, ТҮҮХИЙН МУЗЕЙ ОРЧИН ҮЕИЙН ЧИХМЭЛ АМЬТДЫН ҮЗМЭРЭЭР БАЯЖЛАА

Говийн Байгаль, Түүхийн музей байгалийн төрөл зүйлийг сурталчлан таниулах зорилгоор орчин үеийн хийц, бодит дүрслэлтэй …