Өчигдөр Сангийн яамны нээлттэй хаалганы өдөрлөг Сүхбаатар талбайд зохион байгуулагдлаа. Энэ үеэр Нийслэлийн Татварын газар Нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран Нийслэлийн шилдэг татвар төлөгчдөд шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн ажиллагаа боллоо.Нийслэлийн шилдэг татвар төлөгч Урлагийн салбарын шилдгээр МҮОНРТ-ийн хөтлөгч Д.Одзаяа, Т.Мөнх-Эрдэнэ / реппер G/ нар тодорчээ.
Шилдэг татвар төлөгчөөр шалгарсан реппер G буюу Т.Мөнх-Эрдэнэ өөрийн цахим хуудсандаа:Нийслэлийн шилдэг татвар төлөгч …Өнгөрсөн жилийн хугацаанд багагүй HUSTLE хийжээ. Ажлын амжилт өсөж ашиг орлого нэмэгдэхийн хэрээр татвараа ч ахиу төлсөн байна…
Энэ бүхэн биднийг дэмждэг та бүхний тус юм шүү!!! Баярлалаа. Миний төлсөн татвар МОНГОЛ улсын хөгжилд жижигхэн ч гэсэн хувь нэмэр болж байгаа болов уу гэж найдаж байна хэмээн бичжээ.
Г.Нараа