11 иргэнд 201 сая гаруй төгрөгийн нөхөн олговор олгоно

images Нийслэл хотын захирагч Э.Бат-Үүлийн 2013 оны 09-р сарын 03-ны өдрийн захирамжийн дагуу  Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн нутагт барьж буй замын трасст орсон айлуудад нөхөн олговор олгохоор болжээ.

Нөхөн олговор болох 11 иргэний 201 сая /хоёр зуун нэг сая/ гаруй төгрөгийг энэ оны газар чөлөөлөх, нөхөх олговрын төсвөөс гаргаж өгөхөөр болсон байна. Дээрхи айлууд нь “Хүчит шонхор” захын уулзвараас Хувьсгалчдын гудамж 1.7 км авто зам, Дунд гол үйлдвэрийн гудамж, 19 дүгээр хорооллын ард барих 4.6 км авто зам, Сонгинохайрхан дүүргийн 3, 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт хийж буй Буяны таван км авто замын трасст орсон иргэд ажээ.

Л.Бадрах ugluu.mn

 

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …