Таны амралтад :Cолонгос пүнтүүзтэй хуурга хийх жор

Порц: 3

Орц

– мөөг ( янз бүрийн – хар, цагаан )

– улаан ба ногоон чинжүү

– мах

– сонгино ( ногоон ба бөөрөнхий )

– лууван

– пүнтүүз

– шикымчи буюу бууцай

Хийх арга

мөөг /хар, цагаан аль нь ч болно/, улаан ба ногоон чинжүү, мах, сонгино /ногоон, бөөрөнхий/, лууван, пүнтүүз, шикымчи буюу бууцай

Бүх ногоогоо урт нарийхан хэрчинэ

Хар ба цагаан мөөг

Махны оронд удэн эсвэл хиам хийсэн ч болно

 бууцай

Амтлагчууд: давс, элсэн чихэр, ганжан, ургамлын тос

Хайруулын тавгаа халааж тосоо хийнэ. Гэхдээ гал нь маш бага байх хэрэгтэй, хүчтэй байж болохгүй

Пүнтүүзээ буцалсан халуун усанд хийж болгонгуут гаргаж авна. Пүнтүүзээ хүйтэн усанд сойно.

Луувангаа зөөлөн гал дээр бага зэрэг шараад давс хийнэ. Бүх ногоогоо болтол нь шарахгүй, дутуу шараад гаргаж авна. Мөн давсыг бага зэрэг л хийнэ.

Мөөгөө шарна мөн л багахан тосонд бага зэрэг л шарна.

Хар мөөгөө шарна.

Улаан ба ногоон чинжүүгээ мөн шарна.

Амтлагчаа хийх арга: Хайруулын тавгандаа ганжан хийнэ.

Элсэн чихэр нэмнэ

Жижиглэж татсан сармис нэмнэ. Түлэлгүйгээр зөөлөн гал дээр хуурч болгоно.

Амтлагч дээрээ мах эсвэл удэнээ нэмнэ.

Бууцайгаа амтлах арга: Бууцайн дээрээ татсан сармисаа хийнэ.

Чамгирым хийнэ

гүнжидийн үр байвал бага зэрэг хийнэ.

Бууцайндаа тосны амт нь шингэтэл сайн хольж хутгана

Ногоон сонгиноо бага зэрэг хуурна .

Пүнтүүзээ амтлах арга: Ганжанаа хайруулын тавгандаа хийж халаана.

Татсан сармис нэмнэ болон Элсэн чихэр нэмнэ

Хар перец хийнэ. Халааж хутгана. Түлж болохгүй

Пүнтүүзэн дээрээ амтлагчаа хийнэ.

Амталсан ногоонуудаа хийнэ

Сайн хольж хутгана. Шарсан сонгиноо хийнэ

Бүх хольцоо бага зэрэг тостой хайруулын тавган дээрээ хийж шарахдаа том халбагаар 2 ус хийнэ. Давс, чамгирымээ амсаж үзээд бага бол нэмээрэй.

 

 

chef.mn

 

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …