Сүүлийн үед “царай муутай гэж байхгүй, өвөрмөц төрхтэй л гэж байдаг” гэх хэлц модонд ороод байна. Энэ үг Монголд одоогоор шинэхэн “танил” боловч, дэлхийд аль эрт хэрэгжээд эхэлжээ. Солир, арьсны өвчтэй, хөлгүй, намхан, тарган … гээд л өвөрмөц гэх дүр төрхийг бүтээж чадсан бүсгүйчүүд өнөөдөр дэлхийн загварын ертөнцийн нэгэн төлөөлөл болон ажиллаж, амьдарч байна. Тэд бусдад шоовдорлогдож, ад үзэгдэж амьдрахыг бус харин өөртөө итгэж, өөрийгөө бусдаас илүү гэдгийг нотолж, нэр алдарт хүрч байна. 90/60/90 гэсэн харилцааг хамгийн төгс эмэгтэй гэж ойлгодог байсан үе ард хоцорч, бусдаас ялгарах зүйлээрээ бахархаж, түүнийгээ итгэл төгс гайхуулж чадсан бүсгүй л хамгийн төгс нэгэн болж хувираад байна. Тэгэхээр охид минь битгий ич, битгий нуугд өөрийгөө нээ. Дараа нь тэдэн шиг амжилт ол.
Шантель Браун-Янг
Тесс Холлидей
23 настай Тесс Холлидей дэлхийн өнцөг булан бүрт байгаа бүсгүйчүүдэд өөрийн байгаа байдалдаа сэтгэл хангалуун байж, дутагдлаа давуу тал болгох эрч хүч хайрладаг. Мөн тэрээр шивээс маш ихээр сонирхдог учраас, биеэрээ дүүрэн гайхалтай шивээсүүд хийлгэжээ.
Брюнетка Моффи
Түүнийг шинэ цагийн Кейт Мосс гэж нэрлэдэг. Өөртөө сэтгэл дундуур явсан бүсгүй одоо нүдээрээ хамгийн их бахархдаг нэгэн болсон байна. Олон нийт Moff нэрийг мэддэг болж тэр хэрээрээ түүний карьер өссөөр байна.
Мелани Гайдос
Шон Росс
Виктория Модеста
Латвийн дуучин, загвар өмсөгч Виктория Модеста осолд орж, хөлдөө 15 төрлийн хагалгаа хийлгэж, тайруулахаас аргагүйд хүрсэн. Гэвч тэр өөртөө итгэл итгэлээ алдаагүй. Тиймээс ч одоо олон охидод үлгэр дууриалал болж явна.
Эрика Ирвин
Эрика бол дэлхийн хамгийн өндөр загвар өмсөгч. Түүний өндөр 2 метр 5 см. Түүнийг үлэмж биетэн гэж дооглодог байсан. Гэхдээ л тэр шантраагүй 35 насандаа загварын ертөнцөд хөл тавьсан.
Маша Тельна
Украйны модель. Маша хэтэрхий том нүдтэй. Тиймээс түүнийг харь гаригийн хүн гэж шоолдог байв. Гэвч одоо түүнийг үзэсгэлэн гоод бүгд л татагдаж байна.
Жейми Брюэр
Жейми давууны синдромтой. Гэхдээ тэр үүнийгээ даван гарч жинхэнэ од болж чадсан. Загварын тайзнаас эхлээд л цуврал кинонууд гээд түүний амжилт үргэлжилсээр.
Дениз Бидо
Пуэрто Рикогийн загва өмсөг Дениз. Үзэсгэлэнтэй, мариалаг бүсгүй. Тэр бусад бүсгүйчүүдийн адил илүүдэл жингээсээ салахыг маш их хүсч, дэглэм барьдаг байлаа. Гэвч нэг л өдөр биеийн бүтцийн хувьд өөртөө нь адил бүсгүйчүүдэд зориулсан хувцасны загвар өмсөгч болчихсон явж байна. Хоёр экс ээл размерийг өмсдөг том бүсгүйчүүд маш их. Дениз 28 насандаа тэдний үлгэр дууриалал болж, 55 кг-аас доош жинтэй бүсгүйчүүдээс илүү тачаангуй, үзэсгэлэнтэй гэдгээ батлан амьдарч байна.
Кейси Леглер
Хэтэрхий эршүүд хэмээн гологдож явсан энэ бүсгүй өнөөдөр Францын загварын нэгэн төлөөлөл болчихсон явж байна. 188 см өдөн бие, богино үс, өргөн шанаа, хүчтэй эрүү… Энэ бүгдийг бүсгүй хүнээс битгий хэл эр хүнээс ч олж харахгүй. Харин Кейси энэ өвөрмөц төрхөөрөө амжилтанд хүрсэн.
Диандра Форрест
Африк гаралтай америк үндэстэн. Альбинизм гэх арьсны өвчтэй. Ногоон нүдтэй. Түүний дүр төрх бага насанд нь маш олон таагүй дурсамж үлдээсэн. Харин одоо тэр бусдын хайр хүндлэлийг хүлээсэн алдартай модель болж чаджээ.
Лолита, «хар монтана»
Лолита маш өвөрмөц арьстай. Түүний “хар Ханна Монтана” гэж дууддаг. Нэгэн цагт түүнийг харсан хүмүүс айж, цочдог байсан бол одоо арьс, гоо сайхныг нь хараад гайхан биширцгээж байна.