Сирид цэргийн хүч оруулах эсэх асуудлаар АНУ, ОХУ-ын талууд эсрэг байр суурьтай байгаа. Өнөө маргаашгүй Сирийн хилээр цөмрөхөд бэлтгэж буй Вашингтоны эрх баригчид ОХУ-ын төрийн тэргүүн В.Путиныг хэвлэлээр элдвээр доромжлох нь ихэссэн талаар “Газета” агентлагт бичжээ.
Учир нь В.Путин Сирид дайны ажиллагаа явуулахад тохиромжгүй хэмээгээд, өөрийн тагнуулын хөлөг онгоц, сөнөөгчдийг тус улсын хил дээр байрлуулсан юм.
В.Путин АНУ-ын бодлогыг “зөвшилцөөгүй” цэргийн ажиллагаа гэж нэрлэсэн нь барууныхны хэл амны бай болох гол шалтгаан болсон гэж “Газета”-д тэмдэглэжээ.
Харин АНУ-ын тал Сирид бактерлогийн зэвсэглэл хөөцөлдөж буй сөргөлдөгч талуудад цохилт өгөх нь ирээдүйд буй болох сөрөг үр дагавараас сэргийлэх боломжтой гэсэн байр сууриа хадгалсаар байгаа юм.