Б.Маралжингоо Эми Уайнхаусийн дүрд хувирна

Монголын поп, ритмт блюз дуучин Батчулууны Маралжингоогийн “Хүлээсэн Учрал” дуугаараа нэрлэсэн анхны бие даасан тоглолт энэ сарын 17-нд  Крокус Event Hall -ийн тайзнаа 20 цагаас болох гэж байна.

“Хүлээсэн учрал” тоглолт  3 хэсгээс бүрдэнэ.

1. Амьд хөгжмийн хамтлагтай тоглолт

2. “Яг түүн шиг”

3. DJ уран бүтээлчидтэй хамтарч цоо шинэ уран бүтээлүүд болон сонсогчдын хамгийн дуртай уран бүтээлүүд эгшиглэх болно.

Тоглолтонд урилгаар
– Lumino
– Nisvanis Амгаа
– A sound
– Чойжоо
– Хишигдалай & Зоригт
– Mekh Zakhq
– Солонго
– DJ HENZA зэрэг уран бүтээлчид оролцохоор болжээ.

Тэрээр тоглолтынхоо хоёрдугаар хэсэгт “Яг түүн шиг ” шоуны хоёр дахь дугаарт ялалт байгуулсан дэлхийн алдарт дуучин  Эми Уайнхаус дүрд хувирч сонсогч олондоо бэлэг барихаар болжээ.


 

Г.Нараа

 

 

 

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …