АНУ-ын түүхэн дахь хамгийн өндөр настай Ерөнхийлөгч Дональд Трамп 71 нас хүрлээ /фото/

 Америкийн Нэгдсэн Улсын 45 дахь Ерөнхийлөгч Дональд Трамп өнөөдөр 71 нас хүрч байна. Дональд Трамп нь Америкийн нэгдсэн улсын түүхэн дэхь хамгийн өндөр настай Ерөнхийлөгчөөр тодорч байгаа билээ.

Тэрээр 3 удаа гэрлэж, тэдгээрээс 5 хүүхэд, 8 ач зээтэй болсон

Анхны эхнэр Чехийн загвар өмсөгч Ивана Зейницковатай 1977 оны 4 сарын 7 нд Манхаттаны Марбл Коллегатэ сүмд гэрлэжээ. Түүнээс 1977 онд Бага Доналд, 1981 онд Иванка, 1984 онд Эрик нар төрсөн. 1988 онд Ивана АНУ-ын иргэн болсон. 1990 онд салсан

1993 оны 12 сарын 20-нд Марла Энн Маплес гэх жүжигчинтэй гэрлэж, тэдний дундаас Тиффани төрсөн. 1999 онд салсан.

1997 оноос Словенийн загвар өмсөгч Меланиа Кнаусстай холбоотой болсон. 2004 оны 4 сард сүй тавьж, 2005 оны 1 сарын 22 нд гэрлэжээ. Тэдний дундаас 2006 оны 3 сарын 20-нд Баррон гэх хүү мэндэлсэн аж.

Ингээд энэ удаагийн фото мэдээ булангаараа АНУ-ын түүхэн дэхь хамгийн өндөр настай Ерөнхийлөгчөөр тодорсон Дональд Трампийн  түүхэн  гэрэл зургуудыг  танилцуулж байна. 

Анхны эхнэр

Хоёр дахь эхнэр

Гурав дахь эхнэр

Г.Нараа

Санал болгох мэдээ

ОХУ-ын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин 2024 оны 09 дүгээр сарын 2-3-ны өдрүүдэд Монгол …