Сэтгэл тавгүй байдлаас гарах шилдэг арга

Чамд тулгараад байгаа сэтгэлийн зовиур тэр бүх шанлалыг сонсоод гарах арга замыг зааж өгч чадах, өөдрөг үзэлтэй, эрч хүчтэй, ухаалаг хүнтэй уулзаж ярилц. Хэрэв ойрхон итгэдэг хүн чинь байхгүй бол ном унш, интернээтээс хэрэг болох мэдээллийг хай. Түүнийгээ турш, амьдарлаа сонирхолтой болго. Бодолд автан амьдарлаа зүхэж суулаа гээд юу ч өөрчлөгдөхгүй. Хамгийн гол нь чи өөрөө дотроосоо зөв бодол тээж эргэж сэргэх нь хамгийн чухал.
 
1. Агаарт гар
Сэтгэл тавгүй байна, “гадаа гараад ч яахав дээ угаасаа юу ч өөрчлөгдөхгүй” гэж бүү бод. Муухай өдөр гэж гэртээ бүгэх хэрэггүй. Үүний оронд дулаан хувцаслаж, ойрхон орших таримал модтой цэцэрлэгээр алхаарай. Тэнд ядахдаа хагас цаг байвал зүгээр. Харин гэртээ эргэж ирэнгүүтээ халуун усанд орж өөртөө халуун цай аягалан амьдрал сайхан байгааг мэдрэх хэрэгтэй. Өөрийгөө бүрэн тайвшруул.
2. Орчноо өөрчлөх
Нэгэн хэвийн уйтгартай байдал хүний сэтгэлийг улам л гонсойлгодог. Элдэв зүйлийг санаж бодох, үүнээсээ болж бодлын эмх замбараагүй байдалд ордог.
3. Өөрөө өөртөө цэцэг бэлэглэ
Ер бусын гайхалтай сайхан хөх, ягаан, ногоон, улаан өнгийн цэцэгсийг харахад л сэтгэл чинь баясах болно.
4. Сайхан хувцасла
Хувцасны шүүгээгээ онгойлгоод бүх л хувцсаа өөрийнхөө өмнө дэлгэн тавьж өмсөж үзээрэй. Гэхдээ энэ нь ямар нэг зорилгогүйгээр гарт таарснаа өмсөх гэсэн үг биш юм. Өөрөөр хэлбэл янз бүрийн шийдэл зохиомж нөхцөл байдлыг өөртөө ургуулан бодож түүнийгээ өмссөн хувцаснуудынхаа зохицлоор илэрхийлэх гээд оролдох хэрэгтэй.
5. Зургийн цомгоо үзэх
 Аз жаргалтай байсан үедээ эргээд оч. Хүүхэд насны гэнэн томоогүй өхөөрдөм зургуудаа хар. Өдийг хүртэл амьдрахдаа ямар их аз жаргалыг мэдэрснээ хэмж. Харин таагүй байсан үе, зовлон бэрхшээлээ эргэн санах хэрэггүй тэр бүхнийг март.
6. Толиныхоо өмнө бүжиглэх
Чи өөрийгөө ямар нэгэн цэнгээний газар байна гэж төсөөл. Чиний эргэн тойронд олон аятайхан, царайлаг эрчүүд байх ба тэд бүгд ганцхан чамд нүд унаган харж байг. Харин чамд бол эдгээр эрчүүд нэг их сонин биш өөрөөр хэлбэл чи тэднийг анзаарахгүй зөвхөн бүжгэндээ л хамаг анхаарлаа хандуулан бүжиглэж байна. Цааш ургуулан бодох эсэх нь чиний шийдэх асуудал. Эцсийн эцэст биелэх биелэхгүй нь хамаагүй мөрөөднө гэдэг бол тийм муу зүйл биш.
7. Инээмсэглэж хөгжилд
Хэн нэгнийг хөнгөхнөөр тохуурх. Манайхан ийм зүйлд гарамгай юм шиг хэрнээ их дургүйцдэг. Уг нь бяцхан тохуурхал нь сайн үйлсийн нэг адил хүмүүсийн сэтгэлд таалагддаг байна.
8. Дуртай зүйлээ хий
Эмэгтэй хүний хувьд чи мөнгөгүй ч, гэсэн өөрийн тансаг, үнэтэйдээ сайн гэсэн дэлгүүрээр ороод гар. Юмыг нь сонирхон таашаал авч болдог. Харин авч чадаагүйдээ бүү гутар. Хүн өөрөө л сайхан байх хэрэгтэй.
9. Имиджээ өөрчлөх
Үүнд заавал эрс өөрчлөгдөх албагүй л дээ. Жаахан ч гэлтгүй зүйлээр өөрчлөлт хийн үзээд алд. Үүнд чи үснийхээ хэлбэр болон нүүр будалтыг өөрчилж болно.
10. Өөрийн шүтэн биширдэг дуучин эсвэл хамтлагийн хамгийн гоё гэсэн дууг сонсож эрч хүч ав
Хэрвээ чи уйтгартай дуу сонсоод байгаа бол өөрчлөх хэрэгтэй. Эрч хүчтэй цоглог, хурдан хэмнэлтэй амьдралд эрч хүч хайрлах сайхан дуу сонс.
11. Өөрт чинь туслаж чадах хүнийг ол
Чамд тулгараад байгаа сэтгэлийн зовиур тэр бүх шанлалыг сонсоод гарах арга замыг зааж өгч чадах, өөдрөг үзэлтэй, эрч хүчтэй, ухаалаг хүнтэй уулзаж ярилц. Хэрэв ойрхон итгэдэг хүн чинь байхгүй бол ном унш, интернээтээс хэрэг болох мэдээллийг хай. Түүнийгээ турш, амьдарлаа сонирхолтой болго. Бодолд автан амьдарлаа зүхэж суулаа гээд юу ч өөрчлөгдөхгүй. Хамгийн гол нь чи өөрөө дотроосоо зөв бодол тээж эргэж сэргэх нь хамгийн чухал.
Эцэст нь хэлэхэд ямар нэгэн уйтгар гуниг сэтгэлийн тавгүй байдлаас хүнийг гаргадаг хамгийн чухал зүйл бол өөрийн  дуртай зүйлийг хийх юм. Жишээ нь: та сийлбэр хийх дуртай бол түүнийгээ хий, ном унших дуртай бол унш, гүйх дуртай бол гүй, ямар нэгэн эд зүйл, марк, мөнгө цуглуулдаг бол цуглуулгаа үз, түүнийгээ хэрхэн баяжуулах талаар бод. Гэр цэвэрлэх дуртай бол цэвэрлэ.  Зовлон гэдэг зүйлд байхгүй бол амьдрал гээд байгаа зүйл хичнээн уйтгартай билээ.
Тиймээс өөрт тохиолдсон бэрхшээлээс хамгийн гол нь гутарч суухдаа биш ямар нэгэн хэрэгтэй зүйлийг олж ав. Амжилтанд хүрсэн хүмүүсийн ихэнх нь л гутарч, зовж шаналсан үедээ ирээдүйд хийх шинэ зүйлс амжилтынхаа гарцыг олсон байдаг.

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …