couple in forest sunset

Анхны хайр минь 19 жилийн дараа… Би яах вэ?

Энэ миний хайрын түүх одоогоос 19 жилийн өмнө эхэлсэн юм. Тэгэхэд одоо манай эхнэр байгаагүй би ганц бие байсан хэрэг. Надад Ганбаа Оюунаа гээд хуурай ах эгч 2 байсан юм.

Бид хамтдаа нэг жижиг бизнес эрхэлдэг байлаа. Тэднийд Оюунаа эгчийн эгчийн эгчийн хүүхэд гээд нэг оюутан байсан юм. Тэр ХААИС-н төгсөх курс хөөрхөн нүдэнд дулаахан бор охин байдаг байлаа. Ганбаа ах Оюунаа эгч 2 биднийг суулгана гээд их явуулдаг байлаа. Бид ч хоорондоо гайгүй л байсан юм. Нэг өдөр ах эгч айл хэсээд явсан бид 2 өрөөнд ороод оронд нь орчихсон эрхлээд хамаг хувцсаа тайлаад дотоожтойгоо үлдээд байж байтал гадаа хаалга тар гээд ах эгч 2 нилээн халсан бололтой орж ирж байдаг байна шүү. Бид 2 яахаа мэдэхгүй хөнжилөө толгой дээгүүрээ нөмрөөд нам…

Ганбаа ах өрөөндөө орж ирж гэрэл асаагаад хөөе энийг хардаа миний оронд унтаж байна бос жижиг өрөөнд ор гээд хөнжил хуу татдал 2 нүцгэн хүн байж байдаг, ах бушуухан хөнжил буцааж хаяад гал тогоонд эгчтэй шивнээд л байна тэгж байснаа ирээд хүүхдүүд өрөөндөө орж унт гэдэг байгаа. Бид 2 бушуухан хувцсаа цуглуулж аваад нөгөө өрөө рүү орж анх удаа цуг унтаж билээ. Tэр маань ч охин байсан бид ч тэгээд цагаандаа гарч нэг өрөө эзэлж авч байлаа бидний жаргалтай анхны бүхэн маань эхлээд 4 сар өнгөрч байтал Оюунаа эгчийн аав өнгөрөөд биднийг ажил явдал гээд бужигнаж байхад маань тэр маань өвдөөд эмнэлэгт хэвтүүлээд маргааш нь ажил явдал дуусаад очтол тэр маань шарласан байж билээ. Ингээд Ганбаа ах бөөс олох би сахиж эмнэлэгт цуг байтал Ганбаа ах 7 бөөс олж ирж би түүнийг байцааны шүүсэнд хийж уулгаж байж билээ.

2 хоногийн дараа хотоос төрсөн эгч хадам ах нь бас Архангайгаас ээж нь ирээд 3 билүү 4 хоноод аваад явлаа хотод эмнэлэгт би нэг удаа л очиж уулзаад дахиж уулзаж чадаагүй. Түүнийг маань Архангай руу аваад явсан байж билээ. Сар гаруйн дараа Ганбаа ах Оюунаа эгч 2 надад нэг юм хэлье гээд… та 2-ыг суулгахгүй гэсэн хүнд үзүүлтэл энэ хүүтэй битгий суулга охиноо аваад яв гэхдээ энэ хүүг гомдоож болохгүй гэсэн гэж хэлсэн. Тэгээд чамайг амьдралаа бодоорой гэсэн гэдэг байгаа. Дараа нь ээж нь байхдаа надад ааруул цагаа, мах өгөөд л байхад нь би надад сайн байна гээд баярлаад байж билээ. Ингээд жил гаруй ямар ч холбоо байхгүй. Одоогийнх чиг гар утас энэ тэр байсан биш…

Тэгээд байж байгаад одоогийн эхнэртэйгээ таарч тэр маань удалгүй жирэмсэн болж би бөөн баяр байж байтал ажлын утсаар хүн ярья гээд утсаа аваад хэн бэ гэтэл би… байнаа би хотод ирсэн одоо чи бүх хувцсаа аваад хүрээд ир чиний ажил төрөл бэлэн чамайг МИАТ-д техникчээр ажиллуулна гээд… бөөн баяр хөөртэй ярьж би гэж хүн юу гэхээ мэдэхгүй аа аа аа гэж байгаад утсаа тасалж билээ.

Би юу ч хэлж чадаагүй ингээд байж байтал манай нутагт ирж намайг харсан байдаг би сүүлд сонссон юм… Тэр Оюунаа эгчтэй цуг явж байтал би авгайтайгаа замын хажуугийн ирмэгээр хөтлөөд явж байхыг хараад тэр минь ганц үг дуугаралгүй хотруугаа явсан гэдэг. Ингээд 19 жил өнгөрч…

Би одоо нэг охинтой тэр маань одоо 17 нас хүрч байна би өнгөрсөн 8 сард тэрний утсыг Ганбаа ахын хүүхдээс олж авсан боловч залгах зүрх хүрэхгүй л байлаа. 9 сарын эхээр би ходоод өвдөөд эмнэлэгт хэвтэж байхдаа нэг орой зүрх гаргаад сайн уу… гээд мессеж бичээд явуулаад хариу хараад л байтал байдаггүй харин маргааш 10 цагийн үед сайн сайн байна уу намайг таньдаг юм уу гэсэн мессеж ирсэн байх нь тэр. Би уучлаарай би залгавал чамд зав байна уу гэж мессеж бичтэл ажил дээрээ байна гэхдээ утсаар ярих зав байлгүй дээ гэхээр нь би залгаад би… байна гэтэл намайг таньж байх юм ингээд 19 жилийн дараа бид цаг гаруй утсаар ярьж билээ.

Би эмнэлэгт хэвтэж байгаагаа яриад ходоодны сайн эмнэлэг асуутал маргааш надад нэг сайн хувийн эмнэлгэ олж өгч би тэр эмнэлэгтэй холбогдож хэвтэхээр болоод хотоос 2 ах маань ирж энхэр бид 2г аваад хот орж эмнэлэгтээ хэвтээд маргааш нь авгай нутаг бусаж би тэрэн руу залгаад ярьж байгаад би чамайг хармаар байна гэхэд би ажил дээрээ байна гэхээр нь би ажил дээр нь очихоор гараад абтобусанд суугаад очоод уулзах гэхээр зүрх хүрэхгүй тэгээд би 2 давхард кафегийн үүдэнд байна хүрээд ирээч гээд гуйлаа. Тэр маань зөвшөөрч би сэтгэл догдлон хүлээж байлаа гэтэл нэг эмэгтэй гараад ирлээ би босоод өөдөөс нь алхтал бурхан минь тэр 19 жилийн дүрээрэй зогсож байх нь тэр…

Бид тэврэлдээд хоёулаа уйлаад зогсоод л байж билээ тэр бол миний амьдралд тохиосон сайхан мөчийн нэг яалт ч үгүй мөн билээ одоо надад тэр уулзалт маань санаанаас гарахгүй байна. Тэр маань одоо 2 хүүхэдтэй том нь манай охиноос 3 дүү бараг л надаас хойш 3 жилийн дараа хүнтэй суусан байдаг. Бид хотод эмнэлэгт байх хугацаанд байнга уулзаж хамтдаа уйлж инээж бүх л амьдрала ярьж сайхан л байлаа. Тэр маань их өвддөг, өвдөх болгондоо намайг нэг харах юмсан хүрээд ирээсэй гээд уйлдаг байсан байгаа юм даа, нөхөртэй болсон ч намайг мартаж чадахгүй одоо хүртэл санаж дурсаж намайг сураглаж байсан байгаа юм. Бид энэ бүхнийг уйлаад яриж байлаа одоо би нутагтаа байгаа ч байнга өдөрт дор хаяж 1 цаг утсаар ярьдаг… Мэдээж энэ бүхнийгээ маш нууцалж байгаа гэтэл бид одоо бие бие рүүгээ улам их татагдаж байна. Заримдаа ч бүгдийг золиослоод 2 бие бодьё гэвч бид босгосон амьдрал үр хүүхдүүдээ бодохоор даанч чадахгүй юм.

Анхны хайр 20 жилийн дараа сэргэдэг л юм байна энэ бүхнийг би мартсан гэж бодож явтал худлаа байж жаахан нар үзээд сэргэдэг цэцэг шиг бүгд дахин сэргэж байна одоо яах бэ надад туслаач! Бид одоо бие биедээ улам их татагдаж байна яах бэ та бүхэн зүгээр л зөвлөөч биднийг битгий зэмлээрэй!

 

 


Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …