Өмнөд Солонгосын эмэгтэйчүүдийн арьс гэрэлтсэн тунгалаг харагддаг шүү дээ. Тэдний гадаад төрх байгаль цаг уурын онцлогоос хамааралтай боловч дийлэнх эмэгтэйчүүд ихэвчлэн байгалийн \натурал\ нүүр будалтыг сонгодог гэнэ. Мөн сериал киногоор танигдсан жүжигчин бүсгүйчүүд ч алдартай Маке Ап артистуудтай хамтран ажиллаж 30 настай хирнээ 20 настай мэт харагдаж чаддаг. Тэдний дундаас Өмнөд Солонгост хамгийн нэр хүндтэй жүжигчин бүсгүйчүүдийг онцлон хүргэе.
1. Сонг Хай Кю анхны уран бүтээлдээ 1995 онд тоглож байжээ. Түүнээс хойш үзэгчдийг байлдан дагуулсан цуврал кинонд гол дүрийг бүтээснээр үзэгчдийн сэтгэл зүрхэнд хоногшсон. Өдгөө 35 настай жүжигчин бүсгүй цэл залуухан харагдаж байгаа биз.
2. Син Минь Ах дэлгэцийн урлагт 2001 онд хөл тавьж байжээ. Түүний тоглосон хамгийн алдартай олон ангит киноны нэг нь “Миний есөн сүүлт найз охин” кино байсан юм. Тэрээр өдгөө 32 настай хэдий ч урлагт гялалзаж яваа бүсгүйчүүдийн нэг юм.
3. Ким Тэ Хи өдгөө 37 настай бөгөөд 2001 онд дэлгэцийн анхны уран бүтээлд тоглож байжээ. Тэрээр Өмнөд Солонгост чансаа дээгүүр бичигддэг төдийгүй олон уран бүтээлээр үзэгч олны сэтгэлд хоногшсон.