Урлагийн сургуулиа төгсөөд “Шинэ үе” продакшнаар овоглож явсан жүжигчин Батушка буюу Т.Баттулга өнгөрсөн хугацаанд нэлээд хэдэн кинонд тоглосон.
Одоо “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин болсон тэрээр сүүлийн хэдэн сард “SBN” телевизийн олон ангит киноны гол дүрд тоглоод тун завгүй яваа аж.
Харин хоёр жилийн өмнө дуучин М.Наратай үерхэж, бүр хамтдаа амьдарч байсан жүжигчин залуу маань нэг л өдөр ганцаар хоцорсон гэлцдэг.
Тухайн үедээ гаравч оровч хамт байхыг эрхэмлэж байсан олны танил хос чухам ямар шалтгаанаар хоёр тийш болсон нь нууц хэвээр.
Дуучин М.Нара ч жинхэнэ хайртай хүнээ олсноо зарлаж хэвлэлийнхэнээс зай барьж эхэлсэн.
Энэ үед жүжигчин Батушка ч мөн нэгэн бүсгүйтэй нэр холбогджээ.
Батушка үнэхээр шинэ хайртай учирсан бөгөөд найз бүсгүйгээ хэвлэлийн бай болгохыг хүсээгүй аж.
Тиймдээ ч энэ талаар ихэд нууцалж яваа бөгөөд кинонд хамт тоглож буй бүсгүйтэйгээ авахуулсан зургаа фэйсбүүк хуудсанд байршуулжээ.
Ингээд нэгэн цагт хайр сэтгэлийн холбоотой байсан хүмүүс мөр мөрөө хөөж амьдарлаа цэгцлэх гэж байх шиг байна.
О.Рана ugluu.mn