Таны оройн хоолонд:Кимчи Жигэ хийх жор

  • Порц: 2
  • Бэлтгэх хугацаа: 20 мин
  • Хийх хугацаа: 20 мин

Орц

1. Болсон кимчи (бага зэрэг эссэн кимчи бол илүү амттай болно) – 300 г

(5 см-ийн өргөнтэй хэрчинэ)
2. Гахайн мах – 150-200 г
3. Ус – 400 г
4. Бяцалсан сармис – 1-2 хумс
5. Бөөрөнхий сонгино -1/4 ш
6. Ногоон сонгино – 1 ш
7. Халуун чинжүү (Улаан, ногоон аль нь ч болно) – 1 ш
8. Чинжүүний нунтаг – 1 ц/х
9. Дашида (хоол амтлагч) – 1 ц/х
10. Давс – маш бага
11. Дүпү – 50-100 г

Хийх арга:

1. Савандаа бага зэрэг тос хийж халаагаад гахайн махаа цагаан болтол нь хуурна.

2. Хэрчиж бэлтгэсэн кимчигээ хийж 2-3 минут махтайгаа хуурна.

3 . Усаа хийж буцалгана.

4. Ус буцалцсаны дараа дашида, бөөрөнхий сонгино, чинжүүний нунтаг халуун чинжүү, бяцалсан сармис зэргийг хийж хутган кимчиг болтол нь буцалгана.

5 Кимчиг болтол нь буцалгасны эцэст дүпү, ногоон сонгиноо хийнэ. Мөн маш бага давс хийж 2 минут орчим буцалгаад галаа унтрааж амттай кимчитэй шөлөө идэхэд бэлдэнэ.

 

chef.mn

 

Санал болгох мэдээ

Өглөөний мэнд

“Байгалийг бүү буруутга. Тэр зөв хуулиудыг тогтоож өгсөн. Харин түүнийг зөрчвөөс өөрийгөө л буруутга” Энэ …