Барууны хип хоп урлагийг рэппэр дуучин Эминемгүйгээр төсөөлөхийн аргагүй гэдэгт хэнч маргахгүй байх. Хамгийн анхны цагаан арьст хип хоп од гэгддэг рэппэр маань 14 настайгаасаа дуулж эхэлжээ. Хүмүүс түүнийг хэнийг ч, юуг ч хамаагүй дуугаараа шүүмжилж, магтаж, ёжилж чаддаг хатуу үгтэй рэппэр гэж хэлдэг.
Тэгвэл алдарт рэппэр Эминемийн дуунуудийг өөрийнх нь нэрээр хуудас үүсгэн албан ёсны зөвшөөрөлгүйгээр олон нийтийн цахим хуудас болон “Youtube”, ”Facebook” хуудсуудаар тараасан байна. Энэ үйлдлийг реппер зохиогчийн эрхэнд халдсан гэж эсэргүүцэж, Дэтройт хотын захиргаанд гомдол гаргажээ.
Тэрээр өөрийнх нь дууг хуулбарлан дуулсан төдийгүй ориг эхийг нь байрлуулсан 2000 гаруй бичлэг бүхий 12 хуудас файлыг тэдгээр цахим сайтуудын нэртэй хамт хавсаргаж, өгчээ. Эдгээр сайтууд нь түүний дууг зөвшөөрөлүйгээр худалдаалах, андройд утсанд суулгах зэрэг үйлдлийг хийж байсан байна.
Тиймээс уг үйлдлийг таслан зогсоох аль эсвэл албан ёсны эрхтэйгээр гадаад зах зээлд түгээхийг шаарджээ.
Д.Эни Ugluu.mn