Орц
- 150 гр гурвалжин будаа
- 300 гр Үхрийн мах (дөрвөлжилж хэрчинэ)
- 1 ш Сонгино дунд зэргийн хэмжээтэй (жижиглэн хэрчиж бэлдэнэ)
- 2 амны халбага Улаан лоолийн сүмс
- 2 хумс сармис
- 1 ш лууван (тёркоор үрж бэлдэнэ)
- 2-3 амны халбага ургамлын тос
Хийх арга
1. Эхлээд гурвалжин будаагаа угаагаад тавган дээр тараагаад хатаагаарай. Хоол хийх савандаа ургамлын тосоо хийгээд хэрчсэн сонгино, мах, луувангаа хийж хуурна. Хэсэг хугацааны дараа улаан лоолийн сүмсээ нэмээд сайтар холино.
2. Хуурсан мах, ногоон дээрээ хатаасан будаагаа хийгээд халуун ус нэмнэ. Усаа будаагаа дөнгөж далдлах төдий хийхэд л хангалттай шүү. Дээр нь нэмээд давс, перец зэрэг өөрийн хүссэн амтлагчаасаа бага бага хийгээрэй.
3. Ингээд таглаад зөөлөн гал дээр жигнэх маягаар 10-15 минут орчим болгоно. Хоолоо бэлэн болсных нь дараа сармисаа нэмж хийгээрэй.