Өнөөдөр 22:00 цагаас хойш нэр дэвшигчдийн саналын тоог нээлттэй мэдээлнэ

Санал авах байрууд өнөөдөр иргэдийн саналыг 07:00-22:00 цаг хүртэл авна.

Үүний дараа явцын дүн мэдээг 22:00 цагаас хойш Сонгуулийн ерөнхий хороонд байрлуулсан дэлгэцээр шууд дамжуулах юм байна. Уг дэлгэцэн дээр гурван нэр дэвшигчийн зургийг байршуулах бөгөөд зургийн доор улсын хэмжээнд авч байгаа саналын дүнг минут, секундээр харуулах аж.

Харин нэр дэвшигчдийн зургийн хоёр талаар аймаг, дүүргүүдийн саналын үзүүлэлтийг дэлгэх юм. Хэвлэл мэдээллийн сувгууд уг дэлгэцээр дамжуулан олон нийтэд нээлттэй мэдээлэл хүргэх боломжтой хэмээн Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэв.

Харин хороодоос нэгтгэсэн ирцийн мэдээг Сонгуулийн ерөнхий хорооноос 12:00, 17:00, 22:00 цагт хүргэх юм.

Санал болгох мэдээ

Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.06.12)-ийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийн явуулсан Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах …