Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах үйл ажиллагаа үргэлжилж байна. Дөнгөж сая Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатар гэргий Б.Тунгалагийн хамт ерөнхий боловсролын 84 дугаар сургууль дээр байрлах 1709 дугаар санал авах байранд очиж саналаа өглөө.
Үүний дараа Ерөнхийлөгчиийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатар “Монгол ард түмний шууд ард түмнээсээ сонгодог энэхүү сонгууль бол эрх баригч, намуудыг Монголын улс төрчдийг хариуцлагатай байлгадаг сахилга баттай байлгах үндсэн хуулийн цорын ганц тогтолцоо билээ. Монголын Улс төрд өнөөдөр хариуцлага сахилга бат хариуцлага хамгаас чухал байгаа.
Монгол улсын Ерөнхийлөгч өөрсдөө сахилга, хариуцлагыг чанга сахин хэрэгжүүлснээрээ Монголын улс төр, нийгэмд хариуцлага биежиж, ард иргэдэд сайхан амьдрал бий болно. Ингээд Миний ард түмэнтэйгээ байгуулсан хариуцлагын гэрээгээ 100 хувь хэрэгжүүлж биелүүлэх болно гэдгээ илэрхийлье. Монголын минь заяа их ээ. Монгол улсын тусгаар тогтнол мандан бадрал хүчирхэгжин мандана аа” гэлээ.
Г.Нараа