Баян болох, саятан байх гэдэг бол тийм ч хялбар зүйл биш. Ялангуяа та 25 хүрээчгүй байгаа бол өөрийн хөдөлмөрөөр саятануудын эгнээнд нэгдэх нь бараг боломжгүй мэт ч санагдаж магадгүй. Гэвч та үүнд санаа зовох хэрэггүй. Энэ мэдээж боломжтой зүйл. Эдгээр 10 зөвлөмж таныг 25 насандаа аль хэдийн саятануудын нэг болсон байхад туслах болно.
1. Мөнгийг дага
Өнөөгийн эдийн засгийн орчинд та мөнгөө хадгалснаар саятан статусаа удаан барьж чадахгүй. Иймд эхний алхам бол үргэлж мөнгийг тань өсгөх зүйлсэд анхаарлаа хандуулж, боломж болгоныг алдалгүй ашиглах хэрэгтэй. Мөнгө тань өсөхгүйгээр та саятан болохгүй нь ойлгомжтой. Үр ашгийг хайх эрэл тань таныг орлогоо илүү сайн хянаж, шинэ шинэ боломжуудыг олж харах чадвартай болгох болно.
2. Онгирох хэрэггүй зүгээр л харуул
Ихэнхи залуус мөнгө олсон даруйдаа үнэтэй чамин зүйлс худалдан авч эхэлдэг. Та хэдэн хэдэн баталгаатай орлогын эх үүсвэртэй болсон цагтаа л тансаг зэрэглэлийн машин, цаг зэрэг зүйлсийг авах талаар бодож эхлэх хэрэгтэй. Тогтворгүй орлоготой үедээ хийсэн тансаг зэрэглэлийн худалдан авалт ихэвчлэн таны зарлагыг л нэмэгдүүлдэг. Энгийнээр бол таны ажлыг л амжуулж чадаж байвал үнэтэй ч бай хямд ч бай машин л бол машин шүү дээ.
3. Хадгалах гэж бус хөрөнгө оруулах гэж хадгал
Мөнгийг хадгалах нэг л шалтгаан байна. Тэр бол илүү үр ашигтай зүйлд хөрөнгө оруулах юм. Олсон мөнгөө сейфэндээ хадгалснаар түүний үнэ цэнийг л буулгахаас бус тэрхүү мөнгө сейфэн дотроо үржихгүй нь ойлгомжтой. Харин мөнгөө тогтмол эргэлтэнд оруулж байх нь хөрөнгийг тань нэмэгдүүлж, үнэ цэнийг нь өсгөх боломжийг нээж өгдөг.
4. Үр ашиггүй зээл авахаас зайлсхий
Үр ашиггүй зээл бол үр ашиггүй худалдан авалттай яг ижил. Бүр түүнээс ч илүү таныг эрсдэлд оруулна. Тиймээс үүнээс зайлс хийх хэрэгтэй. Саятанууд зөвхөн хөрөнгө оруулалтын хөшүүрэг болгон зээлийг ашигладаг бол харин орлого багатай хүмүүс саятануудтай адил харагдах гэж л зээл авдаг.
5. Мөнгөнд хайрт шигээ ханд
Та санхүүгийн эрх чөлөөнд хүрч, саятануудын эгнээнд нэгдэхийн тулд тодорхой зорилготой байх хэрэгтэй. Тэрхүү зорилгодоо та яг л хайртай хүндээ дурласан мэт л хандах хэрэгтэй. Түүнд таалагдахын тулд та бүхнийг хийх хэрэгтэй бөгөөд эс тэгвээс тэр таныг орхин өөр хэн нэгэн рүү явах болно.
6. Мөнгө хэзээ ч унтдаггүй
Мөнгө цаг хугацааны талаар мэддэггүй. Тэр ч бүү хэл амралтын өдөр, тэмдэглэлт баяр гэж мөнгөнд байхгүй. Энэ нь таныг өдөр шөнөгүй хөдөлмөрлөөд бай гэсэн үг биш бөгөөд харин өөрийн нөөц бололцоог зөв зохистой ашиглах тухай хэлж буй юм. Мөнгө зөвхөн хөдөлмөрлөж чаддаг хүмүүст л хайртай байдаг.
7. Ядуу байх нь утгагүй зүйл
Идэр залуу хийж бүтээх насандаа орлогогүй, ажилгүй гудамжинд лааз өшиглөж явна гэдэг үнэхээр утгагүй зүйл. Билл Гейтс нэгэнтээ “Ядуу төрнө гэдэг бол чиний буруу биш, Харин ядуу үхнэ гэдэг бол чиний буруу” хэмээн хэлсэн байдаг. Тиймээс толгой дотроосоо “ядуу” бодлоо авч хаях хэрэгтэй. Энэ таныг илүү бүтээлч байхад туслах болно.
8. Саятан зөвлөгчтэй бол
Таныг саятан болоход туслах хамгийн сайн зөвлөгч бол саятангууд юм. Тэд танаас өмнө өөрсдийгөө эрсдэлд оруулан энэхүү баялагыг бий болгож чадсан тул тэдэн шиг туршлага хаана ч байхгүй. Тиймээс тэдний нэгнийг та өөрийн багш болгож, тэднээс суралцах хэрэгтэй. Ихэнхи баячууд өөрсдийн мэдлэг, нөөцөө бусадтай хуваалцахдаа маш өгөөмөр байдаг юм шүү.
9. Хөрөнгө оруулалт хүнд ачааг тань багасгана
Өдөр шөнөгүй хөдөлмөрлөж мөнгөө өсгөж болох ч та олсон орлогоо илүү үр ашигтай зүйлд хөрөнгө оруулалт болгон оруулж байх хэрэгтэй. Энэ та өөрөө хөдөлмөрлөх шаардлагагүйгээр таны мөнгө өсөх боломжийг нээж өгдөг. Харин үүний тулд танаас маш их мэдлэг, туршлагыг шаардах болно.
10. 1 руу бус 10 руу онил
Та хангалттай томоор мөрөөдөх хэрэгтэй. Том мөрөөдөл таныг том үйл хөдлөлийг хийхэд хүргэнэ. Энэ дэлхий дээр таныг саятан болгох хангалттай хэмжээний мөнгө эргэлдэж байгаа гэдгийг үргэлж санах хэрэгтэй.
Ирээдүйн баячууддаа амжилт хүсье