Дахин санал хураалт болтол сонгуулийн сурталчилгаа хийхгүй

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт зургаадугаар сарын 26-нд болсон ч нэр дэвшигчид 50-аас дээш хувийн санал авч чадаагүйн улмаас дахин санал хураалт явуулахаар болсон.

Дахин саналт хураалт долдугаар сарын 9-нд явагдахаар болсон ба дахин саналт хураалт дуустал сонгуулийн сурталчилгаа хийхийг Сонгуулийн тухай хуулинд хориглосон байдаг.

Тиймээс нэр дэвшигчид дахин санал хураалт дуустал сонгуулийн суртачилгаа хийхгүй. Түүнчлэн дахин санал хураалтад эхний шатны санал хураалтад хамгийн өндөр санал авсан хоёр нэр дэвшигч буюу АН-аас нэр дэвшигч Х.Баттулга, МАН-аас нэр дэвшигч М.Энхболд нар оролцоно. Харин бага санал авсан МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар хоёр дахь шатны санал хураалтаас хасагдсан юм.

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …