Х.Баттулгын балгийг шүүх нь

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, өдгөө бараг ялалтын хундага тулган суугаа Х.Баттулгын балгийг шүүх хурал пүрэв гаригт болох аж. Бидний сайн мэдэх “Ухаа худаг-Гашуун сухайт” чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалт нэрийн дор өчнөөн сая ам.доллар авчихсан гэх Х.Баттулгын туслах байгаад сүүлдээ Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа нарыг цагдан хорьж шалгасан. Ийнхүү өдгөө Ерөнхийлөгч болохдоо тулж яваа Х.Баттулга гэм зэмгүй олон хүмүүсийг хууль бус үйлдэлд татан оруулсан буруутайг Төрийн түшээд хүртэл хэлдэг. Нөгөө талаар түүний эзэмшлийн “Талх чихэр”-ийн хашаанаас их хэмжээний мөнгө ачсан машин Говь-Алтай аймагт саатуулагдахад нэг тэрбум гаруй төгрөг гарсан гэдэг. Магадгүй төмөр замаас гулсуулсан олон сая ам.доллар ийнхүү Монгол Улсын аймаг сум бүрт очиж байхыг ч үгүйсгэх арга алга. Энэ мэтчилэн төрөөс чухам юу луйвардсныг хэн мэдлээ. Тийм дээ ч Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж, энэ мэт хэргээ дарах гэсэн санаархал ч байхыг үгүйсгэх арга алга.

Тодотговол, Зам тээврийн сайд асан А.Гансүх нарт холбогдох Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүхээр болжээ. А.Гансүх ч юу байхав, угтаа бол Х.Баттулгын ялыг үүрч яваа нөхөд шүү дээ. Түүний хэргийг өнгөрсөн тавдугаар сарын 12-нд шүүхээс мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргасан ч А.Гансүх нарын хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн Прокурорын байгууллагаас эсэргүүцэж,  нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  хандсан билээ.

Бүр тодотговол, Х.Баттулга нарын будилуулсан “Ухаа худаг-Гашуун сухайт” чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг хийхдээ бусдын эд хөрөнгийг мэхэлж авсан, завшиж үрэгдүүлсэн, төрийн албаныхан эрх мэдлээ урвуулж, албан үүрэгтээ хайнга хандан улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй хэмээн буруутгасан.

Энэ  хэрэгт,  “Самсунг Си энд Ти” компанийн захирал Ли Жонг Ёл болон  Х.Баттулга, Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “МТЗ”-ын ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяа нарыг шалгаж эхэлсэн юм. Мөн “Либерал партнерс” ХХК-ийн захирал Ч.Ганбат, “МТЗ” ТӨХК-ийн дэд захирал асан П.Бат-Эрдэнэ нарыг Интерполоор эрэн сурвалжилж байгаа юм.

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөөд ялалтын хундага тулгахдаа тулчихаад байгаа Х.Баттулга ийнхүү олон хүмүүсийг хөлдөө чирээд байгаа нь энэ сарын 29-ний өдөр шүүхээр орох аж.

Х.Баатар

Шуурхай.мн 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …