“Гутаан доромжилсон нөхцөл байдал, худал эвлүүлэг хэрээс хэтэрсэн”

Монгол Ардын Намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч М.Энхболд болон түүний сонгуулийн штабаас санал хураалтын дүнтэй холбогдуулан мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд нэр дэвшигч М.Энхболд сонгуульдаа идэвхтэй оролцож, түүнд итгэл хүлээлгэсэн дэмжигч, сонгогчиддоо талархсанаа илэрхийлэв. Мөн сонгуулийн үр дүн эцсийн байдлаар тодорхой болоогүй ч ямар ч цаг үед улс орныхоо эдийн засгийн хямралт нөхцөл байдлаас гарах асуудалд анхаарал хандуулж ажилласаар байна гэдгээ уламжиллаа.

Сонгуулийн кампанит ажлаа албан ёсоор эхлүүлэхдээ өрсөлдөгч нэр дэвшигчиддээ ил захидал, алд цэнхэр хадгийн хамт хүргүүлж, Сонгуулийн хуулийн дагуу ард түмнээ хүндлэн, төрөө дээдэлж соёлтой өрсөлдөхийг уриалсан юм. Харамсалтай нь сонгуулийн сурталчилгааны өдрүүдэд нэгнээ гутаан доромжилсон нөхцөл байдал, худал эвлүүлэг хэрээс хэтэрч, иргэдийг өдөөн турхирч, хагаралдуулсан, орон нутагт тэрбум, тэрбумаар нь мөнгө тээвэрлэсэн, гадаадаас олон сая төгрөгийн хандив авсан асуудал өрнөсөнд харамсч буйгаа илэрхийллээ.

Ийм тодорхойгүй мэдээллийн улмаас дахин санал хураалт явуулах нөхцөл байдал бүрдсэн гэж дүгнэж байгаа аж. Монгол Ардын Намаас нэр дэвшигч М.Энхболд нь улс орны эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, холбогдох хуулиудын хүрээнд энэ сарын 9-нд дахин санал хураалтыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн нь зөв гэж үзэж буйгаа дуулгасан юм.

Гэрэл зургийг Mpa.mn

Санал болгох мэдээ

УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний их баяр наадмын нээлтэд оролцон, сурын талбай, шагайн асарт зочиллоо

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.07.11/ Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар …