Лимоны хальс сэвх, батганы сорви арилгадаг

Зуны улиралд хамгийн тохиромжтой маскны талаар хүргэх гэж байна. Орц найрлага нь ердөө бидний гарын доорх хүнснүүд юм. Хамгийн гол найрлага нь лимоны хальс. Энэ нь маш олон төрлийн витаминыг өөртөө агуулдаг ба сэвх нөсөө толбыг арилгах гайхалтай үйлчилгээтэй. Бүх төрлийн арьсанд тохиромжтой.

1. Лимоны хальс болон тарагтай маск

Энэ нь таны арьсыг өнгөлөг болгож цайруулна. Лимоны хальс болон тараг нь найрлагандаа онцгой арьс цайруулагч агуулдаг учир нөсөө толбо батганы сорвийг бүдгэрүүлнэ.

  • 1 цайны халбага шинэхэн үрсэн лимоны хальс
  • Тал цайны халбага тараг

Хоёр орцоо хутгаад цэвэрхэн нүүрэндээ болон нөсөө толботой хэсэгтээ түрхээд 20 минутын дараа бүлээн усаар угааж цэвэрлэнэ. Чийгшүүлэгч тосоо бүү мартаарай. 7 хоногт 2 удаа хэрэглэнэ.

2. Лимоны хальс, нунтаг ногоон цай, зөгийн балтай маск

Тус маск нь батгатай арьсыг эмчилж батганы сорвийг арилгах онцгой үйлчилгээтэй. Масканд орж буй гурван орц нь бактщрийн эсрэг, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй юм.  Мөн батганаас үүдсэн улайлтыг дор нь эмчилнэ.

  • 1 цайны халбага шинэхэн үрсэн лимоны хальс
  • 1/4 цайны халбага нунтаг ногоон цай
  • 1 цайны халбага зөгийн бал

3 орцоо жижиг аяганд хийж сайтар холиод цэвэрхэн нүүрэндээ түрхээд 15 минутын дараа бүлээн усаар угаагаарай. 7 хоногт 2 удаа хэрэглэвэл илүү үр дүнтэй.

3. Лимоны хальс, гурил, сүүтэй маск

Өөгүй цэвэрхэн булбарай арьстай болохыг хүсвэл үүнийг туршаад үзэхийг санал болгож байна. Лимоны хальс нь арьсыг гуужуулж гурил нь арьсны тослогыг тэнцвэржүүлдэг бол сүү нь цайруулан, арьсыг чийгшүүлж тэжээлээр хангах үйлчилгээ үзүүлнэ.

  • 1 цайны халбага шинэхэн лимоны хальс
  • Тал цайны халбага гурил
  • Бага зэргийн сүү

Би хувьдаа 1 чимх турмерик хийчихдэг юм. Байхгүй бол хийхгүй байсан ч болно. Маскаа цэвэрхэн нүүрэндээ түрхээд 15 минут хаттал нь байлгаад бүлээн усаар угааж цэвэрлэнэ. 7 хоногт 2 удаа хэрэглээрэй.

4. Лимоны хальс, овъёос, сарнайн устай маск

Миний хамгийн дуртай маск. Арьсыг таны гуужуулахыг зэрэгцээ чийгшүүлж цайруулах давхар үйлчилгээтэй гэж байгаа.

  • 1 цайны халбага шинэхэн үрсэн лимоны хальс
  • 2 цайны халбага овьёос
  • Бага зэргийн сарнайн ус

Цэвэрхэн нүүрэндээ түрхэн 2-4 минут массажилсны дараа 10 минут байлгаад бүлээн усаар дараа нь хүйтэн усаар булхаж угаана. Мөн л 7 хоногт 2 удаа хэрэглэнэ.

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …