Хөлийн есөн хурууг нь хөлдөөж насан туршид нь хөгжлийн бэрхшээлтэй болгосон хүнд 2.6-хан жилийн ял оногдуулжээ

Энэ оны нэгдүгээр сард Дорноговь аймгийн Зүүнбаянгийн цэргийн ангийн ахлагч Э байлдагч С, Б, Н, Б нартай зүй бус харьцаж, нүцгэлэн цээж рүү нь ус цацаж, цэрэг тэлээгээр ороолгон зодож, өвлийн хүйтэнд гадаа хөл нүцгэн гүйлгэж тамласны улмаас байлдагч Б-гийн биед нөхөж баршгүй гарз хохирол учирсан билээ.

Идэр есийн хүйтэнд гадаа хөл нүцгэн гүйлгэсний улмаас байлдагч Б-гийн хөлийн есөн хуруу хөлдөж, үүний улмаас есөн хуруугаа тайруулж насан туршдаа хөгжлийн бэрхшээлтэй болсон юм. Улмаар үйлдсэн гэмт үйлдлээ нуун далдалсан ахлагч Э-д холбогдох энэ хэрэг байлдагч Б-гийн хүчин чармайлтаар сошиал орчинд ил болж, нийгмийг цочроосон.

Тэгвэл олон нийтийн хүчээр энэ хэрэг шалгагдаж, хэргийг Дорноговь аймагт хянагдаад улмаар Дорноговь аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэцэгдэж ахлагч Э-д 2 жил 6 сарын хорих ял оноож, ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргажээ.

Санал болгох мэдээ

Нийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо

Нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийт 6377 теле камер ажилладаг. Үүний 4113 …