Жинхэнэ эр хүн хэзээ ч жинхэнэ бүсгүй хүнтэй гэрлэдэггүй. Юу яриад байна аа гэж та гайхаж байна уу. Еврей үзлээр жинхэнэ эр хүн эмэгтэй хүнийг хэзээ ч хоёр удаа гуйдаггүй гэнэ.
Харин жинхэнэ эмэгтэй хүн гурав дахь гуйлтанд л толгой дохидог гэнэ. Америкийн эрдэмтэд энэ үзлийг бас баталсан гэнэ. Урт удаан хамт амьдрах эр хүнээ эмэгтэй хүн сонгохдоо түүнд байгаа эмэгтэйлэг шинж, зөөлөн авирыг илүүд үздэг аж.
Америкийн эрдэмтэд гэр бүлээ цуцлуулсан болон гэр бүл болсон хүмүүс дунд судалгаа явуулж, эмэгтэйчүүд өөрийн хань, хүүхдийнхээ эцгийг ямар эр байгаасай хэмээн хүсч байна вэ гэсэн асуултад хариулт асуужээ. Гэтэл асуултанд хариулсан бүсгүйчүүдийн 70 хувь нь цагаан морьтой эр, киноны супер баатруудыг биш тэднээс тэс өөр ааш араншинтай эрийг ханиараа сонгохыг хүсдэг гэжээ.
Хэдийгээр бүсгүйчүүд залуу насандаа гадаад үзэмж сайхан, эр зоригтой, хөрөнгө чадалтай эртэй болзохыг хүсдэг ч тэднийг хэзээ ч заяаны хань гэж хардаггүй байна. Бас тийм эртэй гэрлэсэн бүсгүйчүүд нэг их удалгүй салах өргөдлөө өгдөг нь батлагджээ. Бүсгүйчүүд анхны хайр, анхны гэрлэлтээрээ эрх мэдэлтэй, мөнгө төгрөгтэй дээрээс нь гадаад үзэмж зэргийг нь илүүд үзэж эрчүүдийг сонгодог. Гэвч азгүй гэрлэлт, хайрын дараа дараагийн хүнээ илүү эмэгтэйлэг зан араншинтай, зөөлөн ааль авиртайг нь харж сонгодог гэнэ. Жинхэнэ эр хүн шиг царайтай хэмээн бүсгүйчүүд ярьдаг ч яг гэрлэх хүнээ өөртэй нь илүү ойр булбарай царайтаар сонгох нь элбэг байдаг аж.