Д.Сумъяабазар гишүүн хөдөлгөөнд оров

download УИХ-ын ээлжит чуулган завсарлаж өнгөрсөн хуга­цаанд гишүүд амралтын бай­­далтай байсаар байна. Хаврын чуулганы сүүлчээр УИХ-ын 76 дахь гишүүнээр сонгогдон тангараг өргөсөн Д.Сумъяабазар саяхнаас хө­дөлж эхэлжээ.

Тэрбээр Сонгинохайрхан дүүргээс дахин сон­гуулиар ялалт байгуулан парламент дахь намынхаа суудлыг нэгээр нэмсэн. Гэсэн ч Д.Сумъяа­базар гишүүнийг тангараг өргөөд удаагүй байхад чуулган завсарласан болохоор мань эрхмийн хаана юу хийж яваа нь то­дорхойгүй, нам гүмхэн байсан.

Тэгвэл өчигдрөөс тойр­гийнхоо сонгогчидтой уул­залт зохион байгуулж, ир­гэд­­тэйгээ санал бодлоо со­лилц­жээ. Тэрбээр уулзалтаа дүүргийнхээ 12 дугаар сургуулийн спорт зааланд зохион байгуулсан байна.

Түүнчлэн тус тойрогт АН-аас нэр дэвшин, ялалт байгуулсан Л.Эрдэнэчимэг гишүүн ч дээрх сургуулийн зааланд  сонгогчидтойгоо   уул­залт зохион байгуулсан нь их  хачирхалтай тохиол­дол боллоо хэмээн тойргийн иргэд шивэр авир хийж байсан аж.

Санал болгох мэдээ

Могой жил Монгол Улсын гадаад харилцаанд шинэ сэргэлтийг, дотооддоо шинэ боломжийг нээсэн жил болж өнгөрлөө

Дэлхийн геополитикийн хуваагдал гүнзгийрч, их гүрнүүдийн сөргөлдөөн, эдийн засгийн тодорхойгүй байдал давамгайлсан эгзэгтэй цаг үед …