Таны биеийн эдгээр хэсгүүд ямар үүрэгтэй болохыг мэдэх үү?

Хүний бие гэдэг бол өөрийн гэсэн хууль дүрэм, нууцтай нэгээхэн ертөнц юм. Энэхүү ертөнцийг судалж, бүхнийг мэдэх боломжгүй гэх бөгөөд маш олон нууцлаг хэсгүүдтэй аж. Тэгвэл бид та бүхэндээ ямар үүрэгтэйг нь хүмүүс төдийлөн сайн мэддэггүй биеийн хэсгүүдийг танилцуулахаар бэлтгэсэн юм.

expand.svg

Таны биеийн эдгээр хэсгүүд ямар үүрэгтэй болохыг мэдэх үү?

1. Хөлийн эрхий хуруу

Та хөлийн эрхий хуруу нь чухам ямар үүрэгтэй болохыг мэдэх үү? Бид үүнийг хаана байрладаг болохыг сайн мэдэх ч гэлээ, хүний хөгжлийн явцын томоохон дэвшил болсон, чухал үүрэгтэй эрхтэн гэдгийг төдийлөн сайн мэддэггүй.

Хөлийн эрхий хуруу нь удаан хугацаанд зогсож байгаа нөхцөлд, тэнцвэрээ олоход тусладаг байна. Энэ нь хүн, хөхтөн амьтдаас ялгагдах болсон нэгээхэн чадвар юм.

expand.svg

Хөлийн эрхий хуруу

2. Хөмсөгний хоорон дахь арьс

Хоёр хөмсөгний голд байрлах арьс ямар үүрэгтэйг хүмүүс мэддэггүй. Үүнийг “glabella” гэж нэрлэдэг бөгөөд биеийн нэгээхэн чухал хэсэг юм. Энэ нь таны рефлексийг хянах үүрэгтэй бөгөөд гэнэт өөрийн мэдэлгүй бухимдаж, эсвэл сэтгэл хөөрч эхэлвэл, гарын хуруугаа “glabella” дээр байрлуулж, хэсэг хугацаанд дарахад хангалттай аж.

expand.svg

Хөмсөгний хоорон дахь арьс

3. Анатомийн хөөрөг

Та гараа тэнийлгэж, эрхий хуруугаа долоовор хуруу руу ойртуулж барихад, гарын тань угт гурвалжин хэлбэрийн нүх үүсэх болно. Анагаах ухаанд үүнийг “анатомийн хөөрөг” гэж нэрлэдэг бөгөөд хүмүүс эрт цагаас үүнд хамрын тамхи хийж, татдаг байснаас улбаалан ийнхүү нэрлэжээ.

Мөн тус хэсгээр цусны судас урсаж өнгөрдөг төдийгүй тэмтэрч, мэдрэхэд хялбар байдаг. Цусны судас нь ердөө л арьсаар бүрхэгдсэн байх бөгөөд нимгэн байдаг аж.

expand.svg

Анатомийн хөөрөг

4. Хэлний хазаар

Хэлний доод талд байрлах, урт нарийн зураасыг “хэлний хазаар” гэж нэрлэдэг байна. Энэ нь мөн л чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд хэлийг хөдөлгөөн багатай байлгадаг аж. Үүнээс гадна, “глоссоптоз” буюу хэл хавагнаж, хөөх өвчлөлөөс сэргийлдэг байна. Хэлний хазаар нь дөнгөж төрсөн, хэлээ хэрхэн хөдөлгөхөө мэддэггүй нярай хүүхдүүдэд чухал ач холбогдолтой юм.

expand.svg

Хэлний хазаар

5. Трагус болон антитрагус

Чихний дэлбээнд байрлах жижиг товгоруудыг трагус болон антитрагус хэмээн нэрлэдэг. Эдгээр нь гаднаас ирэх чимээг барьж сонсон, дуу авиануудыг нэгтэж, тархи руу илгээх үүргийг гүйцэтгэдэг байна.

expand.svg

Трагус болон антитрагус

6. Бүйлсэн булчирхай

Бага балчир насандаа хүмүүс бүйлсэн булчирхай буюу хоолойн махаа авахуулж, ямар ч үүрэггүй, хэрэггүй эд эрхтэн гэж ойлгодог байсан. Гэвч үнэн хэрэгтээ энэ нь маш чухал үүргийг биед гүйцэтгэх бөгөөд “лимфоцит” буюу тунгалаг эсд ямар нэгэн гадны биет, бактер орж ирэхээс сэргийлдэг аж. Харин тэдгээр бактерийг өөртөө хуримтлуулснаар, тонзиллит буюу бүйлсэн булчирхайн үрэвсэл үүсдэг байна. Мөн бүйлсэн булчирхайг авахуулснаар, хүний халдвар эсэргүүцэх чадвар, дархлаа буурдаг аж.

expand.svg

Бүйлсэн булчирхай

7. Хумсны кутикл

“Кутикл” (Cuticle) гэдэг нь хумс болон хурууны хооронд хиллэж орших, арьсны нэгэн давхарга юм. Хүмүүс ихэвчлэн энэхүү арьсаа авч, хумсаа илүү цэвэрхэн харагдуулах гэж хичээдэг. Гэвч энэ нь буруу аж.

Учир нь “кутикл” нь маш олон үүрэг гүйцэтгэдэг бөгөөд гарны гүнд болон биед гадны бактер, микроб нэвтэрч, эрүүл мэндэд аюул учруулахаас сэргийлдэг байна. Харин энэхүү арьсан давхаргыг авснаар, та яг л ямар ч бамбайгүйгээр дайнд орж байгаагаас ялгаагүй болох аж.

expand.svg

Хумсны кутикл

8. Уруулын дээд хонхорхой

Судлаачид уруулын дээд хонхорхой нь үнэрлэх мэдрэмжийг нэмэгдүүлэх чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг онцолсон билээ. Ялангуяа бага насны хүүхдүүдэд энэ нь тус хүргэж, аливаа үнэрийг ялгах боломжийг олгодог байна.

Мөн хүүхдийн уруулын дээд хонхорхойг ажиглаж, хэлбэрээс нь хамаарч хөгжлийн явц асуудалгүй байгаа эсэхийг мэдэж болдог гэнэ. expand.svg

Уруулын дээд хонхорхой

9. Нурууны хонхорхой

Хэн нэгний нуруун дээр хонхорхой байгааг хараад гайхаж байсан уу? Энэ хонхорхой нь төрөлхийн зүйл бөгөөд ямар нэг дасгал эсвэл хооллолтын тусламжтай бий болдоггүй. Ихэвчлэн энэ нь эротик байдал, илүү тачаангуй байдлыг санагдуулдаг учир тэднийг “Venus dimple” гэж нэрлэдэг байна. Харин эрэгтэй хүнийхийг “Apollo dimple” гэж нэрлэдэг. Ийм хүмүүсийн аарцагны яс төгс хэлбэртэй, зөв байрласан байдгаас гадна, цусны эргэлт маш сайн учир жинхэнэ утгаараа дур тавьж гайхалтай таашаал мэдэрдэг хүмүүс юм. Гэхдээ байхгүй байлаа гээд санаа зовох ямар ч асуудалгүй.

expand.svgНурууны хонхорхой

 

 

 

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …