Н.Дашзэвэг: Х.Баттулга гадаадын хөрөнгө оруулагчдын зүрхийг үхүүлж байна

АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Х.Баттулга гадаадын хөрөнгө оруулагчдыг айлгаж үргээж эхэллээ. Тухайлбал, Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны дүн гарсаны дараа Монголын эдийн засагт таагүй дохио санамжууд ирж эхлэв. Ингэснээр эхний таван сарын байдлаар 4,2 хувь хүртэл өсөлттэй байсан эдийн засаг эргэн хөрж, гадаадын хөрөнгө оруулагчид болгоомжлоход хүрч магадгүйг эдийн засагчид сануулж байна.

Хэрвээ Женко Х.Баттулга Ерөнхийлөгч болчихвол Монгол Улсад орж ирэх хөрөнгийн эх үүсвэр зогсоно, хөрөнгө оруулагчид ч үргэнэ гэж үзэж буй.

Гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Х.Баттулгыг “үндэсрхэг үзэлтэй” хэмээн тодотгож, түүний уул уурхайн томоохон ордууд, тухайлбал Оюутолгой, Тавантолгойг төрд эргүүлэн авна гэсэн мэдэгдэлд ихээхэн болгоомжилж байна.

Хэрэв Х.Баттулга Ерөнхийлөгчөөр сонгогдлоо гэхэд МАН олонхи болсон ийм нөхцөлд бодлогоо хэрхэн хэрэгжүүлэх нь тодорхой биш гэсэн эргэлзээ байна. Ийм хоёр шалтгааны улмаас гадаадын хөрөнгийн зах зээлд бүртгэлтэй Монголтой хамаарал бүхий компаниудын хувьцааны үнэ ханш хоёрхон өдрийн дотор огцом уналаа.

Түүнчлэн эдийн засгийн нөхцөл байдал ч Монголд савлаж эхэллээ гэсэн мэдээлэл гарах болов.

Тэгвэл Монгол Улсад дээрх байдал хэрхэн нөлөөлж байгаа талаар гавьяат эдийн засагч, доктор Н.Дашзэвэгтэй утсаар холбогдож тодрууллаа.

Тэрбээр “Х.Баттулга Ерөнхийлөгч болвол Оюутолгой, Тавантолгой ордыг төрд авна гэж мэдэгдсэн талаар мэдээлэл гарч эхэлсэн байна. Хэрвээ энэ үнэн бол маш бүдүүлэг коммунист үзэгдэл болно.

Гадаадын хөрөнгө оруулагчдын зүрхийг үхүүлж, айдаст автуулж байна. Үнэндээ дээрх ордуудыг төрд авах авахгүйг Ерөнхийлөгч шийдэхгүй, 76 гишүүн шийднэ. Х.Баттулга популизм хийгээ л биз. Хөрөнгө оруулагчид тайван байх хэрэгтэй. Хэрвээ дээрх шийдвэрийг Ерөнхийлөгч өөрчлөх юм бол Монгол дааж давашгүй их өрөнд орно. Тиймээс ийм утгагүй зүйлээр битгий улстөр хийгээд байгаач гэж хэлье дээ” гэлээ.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …