С.Ганбаатар:Монголын ард түмний саналыг тав, арван төгрөгөөр худалдаж авна гэдэг арчаагүй сэтгэлгээгээ өнөөдрөөс эхэлж зогсоо

МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн С.Ганбаатар  дөнгөж сая цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

С.Ганбаатар:МАХН-аас 2017 оны Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн С.Ганбаатар би мэдэгдлээ та бүхэнд хүргүүлж байна.Ард түмэн эр зориг гаргаж Монголынхоо ирээдүйн төлөө Монголынхоо хувь заяаны  төлөө хүчирхээр  сонголтоо хийсэн.Энэ сонгуульд Монголын ард түмэн улс орныхоо хувь заяаныхаа төлөө сэрч сэхээрхээр хагас сая Монголчууд маань  хүчирхээр сонголтоо хийсэн. Харамсалтай нь төрийн дээр сандайлж суусан МАНАН-гийнхан ард түмний сонголтыг нүдэн дээр нь луйвардаж хулгайн арга баригдлаа.

Хар Пиар хар хулгайн мөнгөний эсрэг Монголчууд ард түмнийхээ ирээдүйнхээ  хувь заяаныхаа төлөө хүчтэй эрслэн босч чадлаа. Монголын ард түмэн сонгогч олон түмэндээ баярлалаа гэдгээ юун түрүүнд илэрхийлье. Энэ бол олон олон  Монголчуудын олон жил хүсч  тэмүүлж хүлээж байсан зүйл. Бид ялсан. Монголчууд бид өнөөдөр ууртай байна. МАНАН дахин дахин  бидний сонголтыг  төрийн дээд эрх мэдлийг барих Монголчуудын сонголтыг  хулгай хийж  төрийн дээр сандайлсаар л байсан. Энэ нэр дэвшигчид луйвраа хийсээр ханаж цадахгүй дахин луйвар хийх гэж байна. Хэрвээ тэд шударгаар явсан бол бид баяр хүргэх байсан. Шударга бусаар төрийн эрхийг булааж авч байгаа явдалтай эвлэрч болохгүй. Хоёр нэр дэвшигч хандив цуглуулах шаардлага байхгүй. Урьдчилаад ард түмнээс идчихсэн болохоор  шаардлагагүй. Бид цагаан сонгууль, шударга сонгууль хийсэн. Монголын ахан дүүсээ хулгай хийх бол муухай. Хулгайч байн байн хулгай хийгээд гаршаад байвал хулгайд юмаа алдаж байгаа хүн муу байна гэсэн үг.Сонгуулийн хамгийн сайн тал нь хулгайчдын хулгай хийх арга ил боллоо.Саяны сонгуульд ямар нэгэн булхай байгаа эсэхийг мэдэхийн тулд дахин санал хураалт явуулах ёстой. СЕХ эрх баригчдын гар хөл болсон.Маргаантай байгаа хэсгүүдэд дахин санал хураалт явуулах ёстой. Ард түмний сонголтыг хүндэтгэж байна.

Хэрэв СЕХ хоёр дахь шатны сонголт явуулахаар улайран зүтгэвэл шударга байдлыг хүсэгчид иргэд аль ч нэр дэвшигчийг дэмжихгүй. Саналын хуудсанд ямар ч тэмдэглэгээ хийхгүй  цагаан хэвээр нь хар машинд  уншуулахыг уриалж байна.

Сонгуульд сайн хүн оролцохгүй бол муу хүмүүс оролцож биднийг зовоосоор байх болно. Монголын ард түмнийг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна. Хар харыг хараар зайлуулдаг юм. Цагаан сонгуулийн хувьсгалыг эхлүүлэхийг бид  уриалж байна. Хандив өгч бидэнд итгэл хүлээлгэсэн олон олон сонгогчдодоо уриалж байна. МАНАН-д хатуу анхааруулж хэлье. Монголын ард түмнийг дахиж битгий басаж доромжил. Монголын ард түмний саналыг тав, арван төгрөгөөр худалдаж авна гэдэг арчаагүй сэтгэлгээгээ өнөөдрөөс эхэлж зогсоо гэлээ.

Г.Нараа

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …