5 настай Идэрсүрэн хүү ээжтэйгээ цуг эмнэлгээс гарлаа.
Урин цаг ирж, сайхан өглөө болж байна, сайн мэдээ хуваалцья. Бид яг одоо 5 настай хүүг эмнэлгээс гаргаж авахаар хөдөлж байна. Буянтай сайн эмч нарын ачаар эмчилгээ маш сайн хийгдсэн, хүүгийн биеийн байдал сайжирч, эхийнх нь сэтгэл санаа ч тайвширсан. Сайн санаат хүмүүсийн ачаар эх нь ажилтай болтол хэрэглэх тодорхой хэмжээний мөнгө, мөн 5 ханатай гэртэй болсон, гэрийг маргааш барьж магадгүй. Хүүгийн ах, дүү нар нь аюулгүй газар байгаа, гэр савны асуудал бүрэн шийдэгтдэл түр тэндээ байрлах болно. Яахав дээ газар, ажил гээд шийдэгдээгүй асуудал зөндөө л байна ганц энэ хүүхдийн асуудал дээр ч биш ер нь энэ төрлийн хэргүүд дээр төрийн бодлого хэцүүхэн байгаа нь харагдаж байна.
Хүүгийн асуудал одоо намжсан нь дээр, харин хүүхэд бүрт ийм аз таарах болов уу ? “Хүүхэд”-н асуудал намжиж болохгүй байх.
Гэхдээ юу гээч, нэг тийм гэрэл харагдаж байна, Монголчууд нэгнээ гэсэн сайхан сэтгэлтэй, өгөөмөр хүмүүс, хүүхдийн төлөө, ирээдүйнхээ төлөө нэгдэж чадаж байна.
Лантуун дохио Ч.Ганжавхлан