Та өөртөө итгэлтэйгээр өндөр өсгийтэй гутал дээр алхах дараах зөвлөгөөг бүсгүй та туршиж үзээрэй.
1. Ойрхон алхана
Дур булаам харагдахын тулд ойр ойрхон зөөлөн алхана, өвдгөөрөө хүчтэй нугалах хэрэггүй. Намхан өсгийтэй гутал дээр алхаж байгаа шигээ том том алхах огт хэрэггүй. Тэгэхээр өндөр өсгийт дээр яваа бол хаашаа ч яарах хэрэггүй шүү.
2. Эхлээд өлмий дараа нь өсгий
Алхаа тань төгс харагдахын тулд өлмий дээрээ бүтэн гишгэх хэрэггүй. Эхлээд өлмий дээрээ зөөлөн дараа нь өсгий дээрээ гишгэнэ. Яг л өлмий дээрээ чимээгүй гэтэж байгаа мэт.
3. Нуруугаа цэх байлгана
Тэгш нуруутай бүсгүй сайхан харагддаг. Цээж эгц, толгойгоо унжуулахгүй багахан дээш байрлалд байгаа цагт таны нурууны булчин зөв ажиллана, гэдсээ татахаа мартаж болохгүй. Ингээд л зөөлөн алхаад байна.
4. Шулуун шугамаар алхана
Загвар өмсөгч шиг алхахыг хүсвэл гэртээ шулуун шугам зураад дээгүүр нь эгц алхаарай.
5. Гэрээсээ гарахдаа бэлдэнэ
Хэрвээ тэмдэглэлт арга хэмжээнд (найр, хурим …) явах гэж байгаа бол урьдчилан эртнээс бэлдэх хэрэгтэй:
- Алхах дасгал хийх. Өдөржингөө, оройжингоо өндөр өсгийтэй гутал дээр явах хэрэг гарна, гутал холгоод шархлуулах ямар ч шаардлага байхгүй.
- Гутлаа өмс. Шинэ гутал + өдөржингөө хөл дээрээ= аймшиг. Гутлыг зөөлрүүлэх хэд хэдэн арга бий: ноосон оймс өмсөөд шинэ туфлитэйгээ 10-аад минут алх.
- Шатаар яв. Шатаар бууж, гарч дасгал хий. Бууж, гарахдаа эхлээд дандаа өлмий дээрээ байхыг санаарай.
- Хөлөндөө зөөлөн эвтэйхэн байх улавч хий. Туршилтаар туфли өмсөж алхаад улаараа гулсаад байвал зориулалтын улавч авч дэвсээрэй, мөнгө бүү харамла. Хөлөндөө ч, туфлидээ ч гамтай.
6. Өсгийн дээр зогсож сурах
Зөвхөн явж сурах бус мөн сайхан зогсож сурах хэрэгтэй. Жишээ нь, баруун хөлийнхөө өсгийг зүүн хөлийн улны дунд хавьд тавина. Зүүн хөл дээр биеийн бүх жинг авна, хөл чилбэл ээлжилнэ.
7. Хөлөө амраа
Удаан алхах бол үе үе хөлөө амрааж байгаарай. Туфли тайлах хэрэггүй: ядарсан хөл хурдан хөөх тул эргээд туфли нь орохгүй байх магадлалтай.
8. Өндөр өсгийтэй гутлыг байнга бүү өмс
Гутлаа сольж өмсөж бай, намхан, дунд зэрэг, өндөр гээд соль. Бас дандаа намхан гутал өмсөөд байвал эрүүл мэндэд муугаар нөлөөлөхийг анхаараарай.
9. Зөв гутлыг сонгох
Хэрвээ та бүх насаараа л кэт өмсдөг нэгэн бол шууд 10 см-ийн өндөр өсгийтэй туфли өмсөх хэрэггүй. Анхлан 5-7 см өндрөөс эхлээрэй. Мөн багахан түрийтэй үдээс эсвэл түгжээтэй туфли байвал танд илүү тохирно, доош гулсах нь бага байдаг.
10. Хэмжээгээ зөв тааруулах
Багахан ч гэсэн барьж байгаа гутал хэзээ ч бүү худалдаж ав. Хэрвээ та багахан багадсан эсвэл томдож байгаа гутлаас сонгох гэж байгаа бол багахан томдсоныг нь сонгоход буруудахгүй.