Өнөөдөр Монголын кино урлагийн шинэчлэлийн форум болно

qkjebӨнөөдөр 11 цагаас Төрийн ордны их танхимд Монгол Кино Урлагийн Зөвлөлөөс санаачлан “Cinema of Sound” ХХК, Монгол кино HD төсөлтэй хамтран, МУ-ын Ерөнхий сайдын ивээл дор кино урлагийн салбарын анхдугаар форумыг зохион байгуулах гэж байна.

Форумд ССАЖЯам, Төрийн өмчийн хороо, Оюуны өмчийн газар, Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газар, Монголын Урлагийн Ажилтны Холбоо, Монгол кино-HD төсөл, Монгол улсад суугаа гадаад орны ЭСЯ-дын Соёлын харилцааны атташе нар, Телевизүүд болон тевизийн кино албадууд, Хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцох аж.
Энэхүү үйл ажиллагааны төлөөлөгчдөөр үе үеийн кино уран бүтээлчид, Тайз, дэлгэцийн жүжигчид, Зохиолч, судлаач, шүүмжлэгчид, Хөгжмийн зохиолчид, МОКУЗ-ын мэргэжлийн холбоодууд, Киноны салбарт үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд, Кино театруудын удирдлагууд, Кино Урлагийн Сургуулидын удирдлагууд, Хөдөө орон нутгийн кино театруудын төлөөллүүд, Видео прокат, CD, DVD борлуулагчид, Кино компани, студи, продакшнууд тус тус оролцох юм байна.

Анхдугаар форумд Монголын кино урлагийн ололт амжилт, алдаа, оноо, кино урлагийг хэрхэн хөгжүүлэх, жүжигчний ур чадвар зэрэг сэдвийг онцолж, илтгэл тавигдах юм байна. Дашрамд дуулгахад, ССАЖЯ-наас Монголын кино урлагт хамаарах хуулийг ирэх намрын чуулганд өргөн барихаар баг гарган ажиллаж байгаа гэнэ.

Ингээд та бүхэндээ монголын кино урлагийн шинэчлэлийн форумын хөтөлбөрийг танилцуулаж байна.

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ
11.00: НЭЭЛТ- Морин хуурын чуулга “МАНДУХАЙ ЦЭЦЭН ХАТАН”
11.20: МУ-ын Ерөнхий Сайд  Н.АЛТАНХУЯГ үг хэлнэ.
11.30: Соёл, Спорт, Аялал Жуулчлалын Сайд Ц.ОЮУНГЭРЭЛ үг хэлнэ.
11.40: МОКУЗ-ийн Тэргүүн Д.НЯМДОРЖ үг хэлнэ.
11.50: Н.ЖИГЖИДСҮРЭН “Шинэ Соёлын Төв-МОНГОЛЫН СҮЛЖЭЭ КИНО ТЕАТР” танилцуулга
12.05: Г.БАДАМРАГЧАА – “КИНО УРЛАГИЙН ШИНЭЧЛЭЛИЙН БОДЛОГО”  илтгэл.
12.20: Д.ЗОЛБАЯР – “КИНОНЫ ТЕХНИК ТЕХНОЛОГИЙН ШИНЭЧЛЭЛ” илтгэл.
12.35: Монгол кино “HD” төсөл, Үндэсний Архивын Ерөнхий Газар  “ЭРЭЛЧИН” баримтат кино
13.05: ӨДРИЙН ХООЛ /завсарлага 55 минут/
14.00: Орлон Тоглогчдын Гильдийн ТэргүүнЛ.АЛДАР –:“ЕВРОПЫН ХОЛБООНЫ ОРНУУДЫН КИНО УРАН БҮТЭЭЛЧИДТЭЙ ХИЙХ ХАМТЫН АЖИЛЛАГАА” илтгэл
14.15: ССАЖЯ-НЫ СУБХЗГазрын Дарга Н.ОРГИЛ “КИНОНЫ ТУХАЙ ХУУЛЬ” мэдээлэл хийнэ

ХОЁРДУГААР ХЭСЭГ
14.30: “ЧӨЛӨӨТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ”
17.00: ХААЛТЫН АРГА ХЭМЖЭЭ дэлхийн шилдэг киноны хөгжмөөр төгсөнө.

Д.Эни Ugluu.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …