Бүсгүй танд сайн эрэгтэй найз байдаг уу? Хэрвээ танд итгэлийг чинь хүлээж чадсан, үргэлж танд хань болж чаддаг жинхэнэ сайн эрэгтэй найз байдаг бол та азтай юм. Харин та тийм найзгүй бол энд бичсэн бүсгүй хүн бүрт сайн эрэгтэй найз хэрэгтэй байдгийн 21 шалтгааныг уншаад үзээрэй. Үүний дараа та магадгүй эмэгтэй хүний шилдэг найз бол эрэгтэй хүн байдгийг ойлгох бизээ.
1. Залуус хамаагүй бага жүжиглэдэг. Заримдаа хэт хөөрсөн найз бүсгүйчүүдээс түрүүлэх таатай боломж.
2. Залуус таны тухайд эмэгтэй найз нараас чинь хавь илүү хамгаалалттай.
3. Цаг хэд ч болж байсан хамаагүй тэд гар утас, Whatsapp, Facebook-ээр хийх авцалдаагүй харилцан ярианд бэлэн байдаг.
4. Эрэгтэй найз чинь эмэгтэй найзуудаас чинь их уусан ч түүнтэй чөлөөтэй байхад амар байдаг.
5. Та тэдэнтэй бохир тоглоомоор хөгжилдөж болох ба түүндээ бантахгүй байж чадна.
6. Мөн тэдэнтэй байхад та өөрийн дотоод хүнийг чөлөөтэй гаргаж чадна.
7. Аавынхаа машиныг нууцаар авахаасаа өмнө түүний машин дээр дадлага хийх зуураа түүнд бяцхан зүрхний шигдээс өгч болно.
8. Тэд үргэлж таны харилцаа болон харилцаанаас үүдэлтэй гансралд санаа зовдог.
9. Тэдний хувьд асуудал бүхэнд гарц байдаг. Тэд уучлалт гуйх эсвэл өршөөх нөхцлийг үүсгэхээс эхлээд гуньж суухад хамгийн төгс газрыг олохдоо гаргуун.
10. Тэднийг 12 цагт гэрт чинь ирж, төрсөн өдрийн мэнд хүргэхэд ч эцэг эх чинь бүрэн таатай хандана.
11. Тэд хамгийн сайн шүүмжлэгчид бөгөөд та өөрийгөө дэндүү аятайхан харагдаж байна гэж бодож байгаа үед үндэслэлтэй байдлыг хадгалахад чинь тусална.
12. Та тэднээс хэзээ ч худал магтаал сонсохгүй. Гэхдээ тэднийг даажигнагч гэдгийг санаж яв.
13. Порно, согтууруулах ундаа, спорт, машин зэрэг чухал сэдвүүдээрх мэдлэгийг чинь тэлнэ.
14. Тэдний хувьд уулзалт чухал зүйл гэдгийг мэддэг учир бид хүлээсэн хугацааны тухай тэдэнд дурсахгүй.
15. Эцэг эх чинь чиний зан авирын тухай тэдний мэдэгдэлд итгэнэ. Тэд үнэн юм шиг л худал хэлж чадна.
16. Тэд сайн, муу, гайхалтай аль ч цагт дэргэд чинь байна.
17. Тэр найз залуугаас чинь ч илүү ахтай чинь найз байж чадна.
18. Та эрэгтэй сайн найзтай болсон үед уух нь таны амьдралын чухал хэсэг болно.
19. Түүнийг өөртэйгээ хамт дэлгүүр хэсэхэд итгүүлэх нь мэлхийнд нисэхийг заахтай адил. Гэхдээ түүнийг авч явж чадсан тохиолдолд та ердийнхөөсөө хоёр дахин их худалдаа хийх болно.
20. Таныг өвдөөд хэвтэхэд хамгийн эхэнд таныг эргэх хүн тэр байх болно. Гэхдээ хамрын ханиад хүрсэн үед чинь бол “үгүй” гэж хэлнэ.
21. Та ихэнхдээ тэдэнтэй маргалдаж, хэрүүл хийх боловч эцэст нь тэднийг илүү ихээр хайрлана.