Ж.Мөнхбат: БНХАУ-аас оруулж ирэх ажиллах хүчний тоог 3-4 дахин бууруулсан

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат цаг үеийн асуудлаар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.

Тэрээр хэлэхдээ, Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр Засгийн газар гадаадаас тэр дундаа урд хөршөөс олон тооны ажиллах хүч оруулж ирж байна гэх сөрөг мэдээлэл гарч байна. Бодит мэдээлэл өгье. Монгол Улсад өнөөдрийн байдлаар гадаадын 82 улсын иргэн хөдөлмөр эрхэлж байна.

Он гарсаар манай улсад 9835 гадаадын иргэн ажиллаж байгаагийн 5841 нь БНХАУ-ын иргэд байна.

Манай Засгийн газар БНХАУ-аас оруулж ирэх ажиллах хүчний тоог 2014 онтой харьцуулахад 3-4 дахин бууруулаад байна. Тиймээс ард иргэдээ ташаа мэдээлэлд итгэхгүй байхыг хүсье гэлээ

Сүүлийн дөрвөн жилийн статистикаас үзвэл

2013 онд 27.191 гадаадын иргэн Монгол улсад ажиллаж байснаас хамгийн их буюу 22.600 нь БНХАУ, 1623 нь БНСУ-аас ирсэн байна.

2014 онд 26104 гадаадын иргэн ажилласны 22601 нь

2015 онд 16643 гадаадын иргэн ажилласны 14558 нь

2016 онд 11152 гадаадын иргэн ажилласны 9069 нь БНХАУ-ын иргэн байсан байжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …