Владимир Путин Мелания Трамптай оройн зоог барив /фото/

Германы Хамбургт болж байгаа Их 20-ын чуулган өчигдөр албан ёсоор эхэллээ. Тус уулзалтаар ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Америкийн Нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп нар анх удаа нүүр тулан уулзлаа. Хоёр улсын ерөнхийлөгчид өмнө  утсаар ярьж байсан удаатай юм.

Хоёр улсын ерөнхийлөгчийн уулзалтад ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров,АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон нар оролцжээ.

Владимир Путин “Бид АНУ-ын ерөнхийлөгчтэй маш удаан ярилцлаа. Украин, Сири, зарим хамтын ажиллагааны асуудлуудын талаар ярих зүйл их  байлаа гэв.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамптай уулзсаны дараа Японы ерөнхий сайд Шинзо Абэтай уулзах гэж байжээ.Владимир Путин Шинзо Абэг удаан  хүлээлгэсэндээ өөрийнхөө өмнөөс болон Трампын өмнөөс уучлал хүсчээ.

Үүний дараа Их 20 улсын ерөнхийлөгчид тэргүүн хатагтай нарын хамт оройн зоог барив. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний дэргэд Америкийн нэгдсэн улсын тэргүүн хатагтай Мелания Трамп хамт сууж оройн зоог барив.

Харин БНХАУ-ын дарга Ши Жинпиний дэргэд Франц улсын тэргүүн хатагтай Брижит хамт сууж оройн зоог барьсан байна.

Г.Нараа

Санал болгох мэдээ

Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуулчлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын айлчлалынхаа үеэр Сөүл хотноо 2024 оны …