С.Жавхлан: Шинэ ерөнхийлөгч нам руугаа гүйгээд байх бус ард түмэн рүүгээ гүйгээсэй

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Жавхлан үг хэллээ.

Тэрбээр “Надад асуулт байхгүй. Үг хэлмээр байна. Монгол төрийн алтан жолоог нэг ч гэсэн Монгол хүн анх удаа хөтөлж явах гэж байгаад миний хувьд баяртай байна. Монголчууд маань баяртай байна.

Баярласан сэтгэлийн цаад талд асар их хариуцлага байгаа. Ерөнхийлөгч тангаргаа өргөөд нам бус болно. Нам руугаа гүйгээд байх бус ард түмэн рүүгээ гүйгээсэй.

Энэ хүний хувьд асар олон жил Монгол гэж ярьж явсан. Эх орончидтойгоо нэгдэнэ байх гэж гүнээ итгэж байна.

Тамгаа авсных нь дараа би санал солилцоно. Ерөнхийлөгчийн хамгийн эхлээд хийх ажилд хэрүүл биш хурал хийдэг УИХ-тай болгохыг албан ёсоор хүснэ. Хуулийг дээдэлдэггүй УИХ-ыг тарааж өгөхийг хүснэ. Мөн Эрүүл Засгийн газар Монгол Улсад бүтээж өгөөч гэж санал тавих болно”гэлээ.

Г.Нараа

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …