Ерөнхийлөгчөөр сонгогдсон Х. Баттулгад Вьетнам Улсын Ерөнхийлөгч Чань Дай Гуанг мэндчилгээ ирүүлжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч

Халтмаагийн БАТТУЛГА Танаа

                                                                                                                                                            Ханой, 2017 оны 7 дугаар сар

Улаанбаатар 

Монгол Улсын Ерөнхийлөгч Танаа,

Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд Танд вьетнамын төр засаг болон ард түмний нэрийн өмнөөс баяр хүргэж сайн сайхныг хүсье.

Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Таны удирдлага дор Монгол Улс цаашид ч цэцэглэн хөгжиж, ард түмэн аз жаргалтай байна гэдэгт итгэл төгс байна.

Өнгөрсөн хугацаанд, Вьетнам-Монголын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж бүхий л салбарт амжилтад хүрсэн. Олон улс болон бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хамтын ажиллагаа болон хоёр орны ард түмний ашиг сонирхол, хөгжил цэцэглэлтийн төлөө энэхүү харилцаа, хамтын ажиллагааг улам бодит, үр дүнтэй хөгжүүлэхэд Тантай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж байна.

Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд эрүүл энх, аз жаргал, амжилтыг хүсэн ерөөе.

ЧАНЬ ДАЙ ГУАНГ

Бүгд Найрамдах Социалист

Вьетнам Улсын Ерөнхийлөгч

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …