УИХ-ын гишүүн С.Ганбаатарын дүү С.Гантуяа “Оюутолгой” компанитай дайн зарлаад удаж байгаа. Тэрбээр уг компанийг ажилчдаа цалингийн хэмжээгээр ялгаварлан гадуурхдаг хэмээн Сүхбаатар дүүргийн шүүхэд хандсан билээ. Үнэн мөнөөр нь хоёр шатны шүүх С.Гантуяагийн талд шийдвэр гаргасан юм.
Харин уул уурхайн мөнгөтэй том компани түүнд тийм ч амархан ялагдахгүй бололтой. Учир нь Уранцэцэг гэх эмэгтэй “Оюутолгой” компанийн өмнөөс Улсын дээд шүүхэд гомдол гаргажээ. Шүүх хурал энэ сарын 12-нд болох бөгөөд С.Гантуяа ялвал “Оюутолгой” компанид ажиллаж буй монгол ажилчдыг хүндлэх, хөдөлмөрийн шударга үнэлэмжийг тогтоох жишиг болох юм. С.Гантуяа “Монголын шүүх шударга байж энэхүү маргааныг хуулийн дагуу шийдлээ. Ажилдаа буцаж орж “Оюутолгой” компанийн удирдлагад үйлчилдэг энэ компанийн үйлдвэрчний эвлэлийг монгол ажилчдын төлөө ажилуулдаг болгоно. Мөн өнөөдрийг хүртэл миний ажилгүй байсан хугацааны цалин бодогдож байгаа. Би түүнийг өөрийн төрсөн нутгийнхаа хүүхэд багачуудыг сурч хүмүүжихэд нь зориулж цэцэрлэгт 100 шүүхэд гомдол хувь хандивлана” гэж өмнө нь хэлж байсан зоримог эмэгтэй юм.