З.Энхболд: Зарим Элчин сайдыг улсынхаа нэрийг гутааж байхаар боль гэж байгаа юм

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд зарим Элчин сайдуудыг эргүүлэн татах тухай зөвшилцөхөөр УИХ-д албан бичиг хүргүүлсэн. Тэгвэл Ерөнхийлөгчид томилогдсон Элчин сайдуудыг эргүүлэн татах эрх бий эсэх талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдоос тодруулахад “Ерөнхийлөгч ямар ч тайлбаргүйгээр Элчин сайдыг эргүүлэн татаж болно. Заавал тайлбар шаардлагатай бол бүх шатны засаг дарга нараас бусад бүх төрийн албан хаагч улстөрийн сонгуульд оролцох эрхгүй. Сонгуулийн хуульд хэн нэгнийг дэмжиж болохгүй гэж заасан бий. Хуулийг ярихгүй юм гэхэд тухайн орон дахь Монголчуудынхаа итгэлийг дааж чадахгүй байгаа хүн яаж Элчин сайдаар ажиллах билээ. Ингэж улсынхаа нэрийг гутааж байхаар боль гэж байгаа юм. Өнөөдөр УИХ-д асуудлыг хүргүүлсэн байгаа. УИХ-аас шийдвэр гарвал шууд эргүүлэн татна” гэсэн тайлбар өглөө.

Санал болгох мэдээ

ЗГ: Төрийн өмчит компаниудын сүүлийн 10 жилийн санхүүгийн үзүүлэлт болон өнөөдрийн нөхцөл байдлыг авч хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2025.01.02/ 11.00 цагаас болно. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүнд: …