Эх орноосоо урвасан гэх К.Сайраан мэдүүлэг өгч эхэлжээ

download Монгол Улсаас Кувейт улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд асан  К.Сай­рааныг эх орноосоо урвасан хэрэгт буруутган ТЕГ-т шалгахаар болсон ч эрүүл мэндийн байдал нь муу байгаа гэх шалтгаанаар хойшлоод байсан билээ.

Тэгвэл түүнийг дахин шалгаж, мэдүүлэг авч эхэлсэн байна. Бүгд Найрамдах Казахс­тан улсын Тагнуулын газ­рын “Барлау” албаны “В” газрын орлогч дарга, дэд хурандаа Е.Тастанбековын гаргасан тодорхойлолтод “Монголын Элчин сайд К.Сай­­­­рааныг Кувейтэд Ка­закс­­­­­­­­­­та­­­ны  тагнуулаар  ажил­­­­­­­­­­­­ла­даг байсан, ингэхдээ Алтай хэмээх нууц нэрээр тагнуул, туршуул хийж байсан тухай дурдсан байсан” гэх мэдээлэл бий юм.

Хэрэв энэ хэрэг мөрдөн байцаалтын явцад батлагдвал түүнийг Эрүүгийн хуулийн 79.1-т заасны дагуу Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчинд хохирол учруулах зорилгоор гадаад улсын тагнуулын албанд элссэн, төрийн нууцыг гадаад улс, түүний тагнуулын албанд шилжүүлэн өгсөн гэх үндэслэлээр 16-25 жилийн хорих ялаар шийтгэх юм.

download (1)

Санал болгох мэдээ

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, хурандаа Б.Баатархүү: 14 настай хүүгийн машин хулгайлсан хэргийг шалгаж байна

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү ийн мэдээлэв. Тэрээр “Тухайн хүүхэд яагаад автомашин хулгайлах …