Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар Г.Байгалмаа томилогдох сурагтай

Монгол улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга тангараг өргөж, ажлаа хүлээн авснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд тэрээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар АН-ын дарга асан З.Энхболдыг томилсон бол харин дэд даргаар  Барилга, хот байгуулалтын дэд сайдаар ажиллаж байсан Г.Байгалмааг томилох гэж буй талаар эх сурвалж мэдээллээ.

Г.Байгалмаа нь МоАХ-ны Удирдах Зөвлөлийн гишүүн, Ардчилсан Намын Үндэсний Зөвлөлдөх Хорооны гишүүн, Ардчилсан эмэгтэйчүүдийн гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, УИХ-ын даргын зөвлөхөөр ажиллаж байсан хуульч, эрх зүйч мэргэжилтэй, англи, орос, герман хэлтэй нэгэн юм байна.


Санал болгох мэдээ

ТБХ 67 асуудал хэлэлцэж, нийслэлийн төсвийн талаарх ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан байна

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд …