Эд хөрөнгө эдлэж хэрэглэх зүйлээрээ эмэгтэйчүүдийн дунд нууцхан атаархал төрүүлдэг дуучин бол Ану одоо Бээжин хотын номер нэг сургуульд суралцаж байгаа.
Тэрээр цагаан хоолтон бөгөөд цагаан хоолыг оюун санааны хувьд хүнийг өөрчилж амар тайван болгож, жингээ барих, залуу сайхан насаа хадгалах гээд маш олон зүйлд ач холбогдолтой гэж тайлбарладаг.
Тэрээр сүүлийн үед Хятад улсын номер нэг сургуульд сурч байгаа болохоор шамдан суралцах шаардлагатай болсон учраас хичээл сургуульдаа болон өөрийнхөө эрүүл мэндэд цаг зав их гаргадаг болжээ.
Сүүлийн тав, зургаан жилийн турш тэрээр эрүүл мэнддээ цаг гаргаагүй, уран бүтээлээ л хийгээд өдөр шөнөгүй ажилтай байсан учраас бөөр бага зэрэг өвдсөн гэнэ. Эмэгтэй хүн гоо сайхнаа хадгалахад хамгийн чухал эрхтэн бөөр байдаг. Тийм болохоор дуучин маань бөөрөндөө нэлээн том эмчилгээ хийлгээд одоо л гайгүй болж байгаа гэнэ.
Үүнээс гадна тэрээр аль болох гэгээлэг зүйлийг дуудаж, оюун санаагаараа ч гэсэн гэм нүглийг үйлдэхгүй байх хэрэгтэй юм байна гэдгийг сайн ухаарч байгаа гэсэн нь түүний сонгосон эрүүл зөв хооллолтыг үр нөлөө бизээ. Дуучин маань нэг талаараа шулуун шударга зантай бөгөөд хамраа өндөрсгөх мэс засал хийлгэснээ нуулгүйгээр мэс засал хийлгэсэн нь үнэн гэдэг.
Тэрээр “нуулгүй хэлхэд одоо үед нүүрэндээ огт мэс хүргээгүй бүсгүйчүүд эрс цөөрсөн шдээ гэж шулуухан хэлдэг.
Харин түүний сүүлд хийлгэсэн гэх Нүүр, хүзүү, зүрхэндээ алтан утас суулгуулсан гэдгийг гоо сайханы мэс заслын ачаар эмэгтэй хүн болсон Ганбууш Байж боломгүй зүлй гэсэн бөгөөд Ануг цэнэггүй буудагч буюу худалч гэсэн юм.
-Харин энэ тухай түүнээс лавлахад дуучин Ану маань…
“би нүүрэндээ алтан утас тавиулсан нь үнэн. Тухайн үед 7500 ам доллар төлж, энэ мэс ажилбарыг хийлгэсэн юм. Энэ нь нүүрийг обьемоор нь жижигрүүлээд, нүүрэнд байгаа бүх хаван, өөх, илүүдлийг нь гаргаад нүүрийг жижигхэн харагдуулдаг. Дээрээс нь арьс хэзээ ч унжихгүй. Солонгост алтан утас тавиулсан, удаан ажиллаж байгаад ирсэн, уламжлалт анагаах ухааны доктор эмчээр хийлгэсэн. “Mongolian red club” гээд миний рекламанд нь тоглож байсан газрын гайхалтай мундаг солонгос эмч хийж өгсөн гэсэн юм. Тэрээр энэ мэс заслыг нүүрэндээ хийлгэсний дараа зүрх мөн хүзүүндээ тавиулсан байна. Үүний ачаар түүний хүзүү хөшиж, өвдөхөө байсан гэсэн юм.
Тэр үед мэс заслын эмч нь түүнд “Чи бараг хоцрох гэж байна, урлагийн хүмүүс эрт хийлгэдэг, Хятад Солонгосын дуучид бол 18-тайдаа л нүүрэндээ алтан утас хийлгэдэг” гэж хэлсэн байна. Харин Ганбууш Ануг ингэж хэлэхэд “худалчаар нь дуудаж, “олигтойхон худлаа яриж сурмаар юм” гэж байсан юм. Энэ хоёр хүний хэн нь үнэн яриад байгааг эрхэм уншигч та өөрөө мэргэн оюундаа тунгааж байгаа буй заа.
Нэг хэсэг дуучинг маань УИХ-ын гишүүн Чулуунбат гуайтай ямар нэгэн холбоотой гэж хэвлэлээр нэг шуугиж байсан юм. Харин Дуучин Ану үүнд “Тэр хүн миний ааваас ч настай хүн, Би өөрөөсөө ахимаг насны залуус сонирхохгүй. Ану яг өөрөө өөрийнхөөрөө амьдралаа тодорхойлж яваа. Тийм учраас надаас өө хайсан ч гарч ирэхгүй” гэж ам бардам хэлж байсан билээ.
|