Монгол Улсын Ерөнхийлөгчид зөвлөн ажиллах эрхмүүдийн нэрс тодорчээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад зөвлөн ажиллах эрхмүүдийн нэр эхнээсээ тодорч байна.Тодруулбал  Монгол Улсын Ерөнхий сайд асан Норовын Алтанхуяг, яруу найрагч Цоодолын Хулан, Баянзүрх дүүргийн засаг дарга асан Д.Пүрэвдаваа нар зөвлөн ажиллахаар болжээ. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж  Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн орон тооны бус зарим зөвлөхийг албан тушаалаас нь чөлөөлж, харин Догмидын Сосорбарам, Хашбаатарын Цагаанбаатар, Чулуунцэрэнгийн Отгончулуу, Ерөнхийлөгчийн Цэргийн бодлогын асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх Цэрэндэжидийн Бямбажав, Ерөнхийлөгчийн Дэд бүтцийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх Баянжаргалын Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн ажиллуулахаар болсон билээ.

Санал болгох мэдээ

ТБХ 67 асуудал хэлэлцэж, нийслэлийн төсвийн талаарх ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан байна

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд …