Боловсрол суваг телевизийн “Яг түүн шиг-2” шоу нэвтрүүлэгт амжилттай оролцож олны талархал хайр хүндэтгэлийг хүлээсэн оролцогч бол яахын аргагүй авьяаслаг залуу С. Гантогоо юм.
Тэрээр анх Солонгос улсруу гэр бүлдээ дэм болж мөнгөө олох зорилгоор тус улсыг зорьж гэрээт ажилчнаар ажиллаж байх явцдаа БНСУ-ын “Монтант” олон улсын дуулаачдын байгууллагын “Монтант” хамтлагт дуучнаар элсэн орсон юм.
Дуучин С.Гантогоо амьдралын талаар Бүгд найрамдах Солонгос улсын Сөүл хотын Гадаад иргэдийн урлаг, соёлын төвийн захирал, найруулагч Сон Су Хи “Ганаагийн түүх” нэртэй баримтат кино бүтээж байгаа талаар бид өмнө мэдээлсэн. Баримтат киноны уран бүтээлчид өнгөрсөн зургадугаар сард С.Гантогоогийн төрсөн нутаг болох Хөвсгөл аймагт очиж зураг авалт хийсэн юм. Үүний дараа С.Гантогоо Хөвсгөл аймагт баримт киноныхоо зураг авалтыг дуусгачхаад үндэсний баяр наадмаа үзэж, Улаанбаатрын үдэш тоглолтод ая дуугаа өргөсний дараа удалгүй Солонгос улс руу явсан юм.
Тэгвэл тэрээр баримтат киноныхоо ажиллаар Солонгос улс руу явжээ. “Ганаагийн түүх” нэртэй баримтат киноныхоо дууг өөрөө дуулахаар болсон байна. Одоогоор дууныхаа нэрийг хараахан өгч амжаагүй байгаа аж. “Ганаагийн түүх” нэртэй баримтат кино ирэх сард Солонгос улсад нээлтээ хийх юм.