Өнөөдөр “Х түц” продакшны жүжигчин, алаг нүдэн МУГЖ И.Одончимэгийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрбээр 1967 оны долдугаар сарын 27-ны өдөр мэндэлжээ.
Энэ тухай түүний нөхөр “Х түц” продакшны жүжигчин Соёлын тэргүүний ажилтан Т.Бархүү цахим хуудсаар дамжуулан хайрт ханьдаа Хань минь чамдаа би ямар хайртай гэж сананаа…
Чамгүйгээр амьдрана гэж санаанд багтахгүй ээ..
Хань минь чамдаа би ямар хайртай гэж бодноо…
Хэнд ч энэ үгээ би дахин хэлэхгүй ээ…
Хамгаас хайрт Одноодоо төрсөн өдрийн мэнд хүргэе гэж мэндчилгээ дэвшүүлжээ.
Тэрбээр 1989 онд УБДС-ийг жүжигчин мэргэжлээр төгсөөд Хүүхэд, залуучуудын театрт 1.6 жил ажиллаж байгаад 1991 оноос УДЭТ руу шилжсэн. Ингээд 2000 оны намар хүртэл драмын театрт ажиллаж байгаад 2001 оноос “Х түц” продакшндаа одоо хүртэл ажиллаж байгаа юм.