МАН-ын нэр бүхий удирдлагууд хэрвээ сонгуульд ялалт байгуулвал төрийн албан тушаалыг наймаалцаж, нийлбэр дүнгээр 60 тэрбум төгрөг босгоно гэж ярьж буй бичлэг 2016 оны эхээр цацагдаж байлаа. Гэвч үүнээс хойш уг асуудлыг нэг тийш нь шийдэж чадахгүй явсаар өнөөдөртөө золгож байна.
Уг нь энэ асуудлыг шийдвэрлэхэд тун амархан. “Зарна гээд байсан албан тушаалууд дээр хэн очив, түүнийг хэн томилов, яг мэргэжлийн хүн байсан уу үгүй юу” гээд шалгалт явуулчихаж болно. Ийм бичлэг задарсан учраас албан тушаал наймаалцаагүй ч байж болно шүү дээ. Тэгэхээр хэлтэс, албадын дарга нар шууд л нэр төртэйхөн шалгуулчих хэрэгтэй. Би тийм шалгалт өгч, тэр хүний томилгоогоор энд орж ирсэн гээд.
Мөн 60 тэрбум босгох тухай ярьж байсан хүмүүс улс төрийн соёл гаргаад огцорч байгаад асуудлаа шалгуулчих шиг амар зүйл үнэхээр алга. Тэгвэл энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэж, хэрхэн гаргалгаа олох талаар хуульч О.Алтангэрэл тун ойлгомжтой тайлбарыг өгсөн байна. Түүний тайлбарыг хүргэе.