Порц:6
Орц
5 ш | Өндөг |
300 гр | Үхрийн татсан мах |
220 гр | Ургамлын тос |
2 ц/х | Давс |
5 ш | Сармис |
3 ш | Сонгино |
4 ц/х | Хар перц |
4 ц/х | Гоньд |
Хийх арга
Өөхгүй үхрийн махыг /хонь, тахиан мах байж болно. Мөн зайдас байж болно./ махны машинаар нарийн ширхэгтэй болтол сайтар машиндана.
Дараа нь давс, хар перц, үрж жижиглэн хэрчсэн сармис, сонгино эсвэл нунтаг сармис, сонгино, гоньд, орегано зэргээр махыг амтална. Мах өөрөө шүүс багатай байвал багахан зэргийн шүүс нэмж болно. Ингээд амталсны дараа 10-15 минут амраагаарай.
Энэ хооронд буцалж буй давстай усанд өндгийг хийж 10-15 минут буцалгана. Халуун уснаас гаргаж хүйтэн усанд сойгоод хальслаарай.
Ингээд чанасан өндгийг амталсан маханд орооно.
Гарын алгандаа махыг жигд нимгэн нялж байгаад голд нь өндгөө тавьж гараараа базаж өндгийг махаар бүрхэнэ.
Хагалж миксэрдсэн өндгөнд махыг өнхрүүлэн норгоно. Дараа нь хатаамал, хатсан талхны үйрмэгт өнхрүүлж ч болно. Энэ бол таны сонголт.
Ингээд шарах хэмжээний ургамлын тосыг сайтар халаасны дараа өндөгтэй бөөрөнхий махыг тосонд хийж 10 минут орчим шарна. Мах бор шаргал өнгөтэй болох болно. Ингээд л хоол маань бэлэн боллоо.
Эсвэл шарах шүүгээг 200 С хэмд халааж махыг 15 минут шарахад л хангалттай.