Ерөнхийлөгч Батлан хамгаалах яаманд ажиллалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга өнөөдөр Батлан хамгаалах яаманд ажиллалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга Батлан хамгаалах яаманд ажиллах үеэрээ тус яамны удирдлагуудтай батлан хамгаалах салбарын үйл ажиллагааны талаар санал солилцон ярилцсан юм. Уулзалтад Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Улс төрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуяг болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Энэ үеэр Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга бригадын генерал Г.Сайханбаяр яамны үйл ажиллагааны талаар товч танилцуулсан юм.

Санал болгох мэдээ

ТБХ 67 асуудал хэлэлцэж, нийслэлийн төсвийн талаарх ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан байна

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд …