Хятадын Ардын Чөлөөлөх Армийн (ХАЧА) 90 жилийн ойн парад өчигдөр өглөөний 09:00 цагт Өвөр Монголын Шилийн гол аймгийн Зүрх цэргийн сургуулилалтын талбайд боллоо. ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин цэргийн парадад үг хэллээ.
Энэхүү парад нь БНХАУ байгуулагдсаны дараа Хятадын арми анх удаагаа армийн баяртаа зориулан цэргийн парад зохион байгуулсан юм.
Энэ удаагийн парадад 10 мянга гаруй офицер дайчид, 129 нисэх аппарат, 571 зэвсэг тоноглолд оролцсоны 40 хувь нь шинэ хэлбэрийн зэвсэг тоноглол байж, анх удаагаа парадад оролцож байгаа болно.
Зүрх сургуулилалтын төв нь Азидаа хамгийн томд ордог, 1,000 хавтгай дөрвөлжин километр талбай эзэлдэг бөгөөд сүүлийн жилүүдэд ХАЧА олон удаа том хэмжээний бэлтгэл сургуулилалт явуулсан бөгөөд гадаад дотоодын хамтарсан цэргийн сургуулилалт явуулсан юм.
ХОУР